МОНГОЛЫН МЭРГЭШСЭН ОРЧУУЛАГЧДЫН ХӨГЖЛИЙН ХОЛБОО
Албан ёсны нийтлэг орчуулгын үйл ажиллагаа эрхлэх мэргэшлийн шалгалтын удирдамж
Монголын Мэргэшсэн Орчуулагчдын Хөгжлийн Холбоо /цаашид ММОХХ гэх/ нь тус холбооны нэрийн өмнөөс албан ёсны нийтлэг орчуулгын үйл ажиллагаа эрхлэх эрхийг олгож байна. Тус холбооноос зохион байгуулж буй мэргэшлийн шалгалтанд тэнцсэн иргэн ММОХХ-ны гишүүн, орчуулагчаар сонгогдож орчуулгын товчооны тамга хугацаагүй эзэмших эрхийг эдлэнэ. Шалгалтанд оролцох хүсэлтэй иргэд тус холбооны гишүүн болох тухай товч өргөдөл, орчуулгын үйл ажиллагааг биечлэн хийх хүний анкет /анкет, өргөдлийн загварыг тус холбооноос авах/ бөглөж дараах шалгалтыг өгнө.
Шалгалт 2 үе шаттай явагдана.
1-р үе шат: мэргэшлийн ур чадварын шалгалт. Үүнд гишүүнээр элсэх хүсэлтэй иргэн ямар хэлээр орчуулгын үйл ажиллагаа явуулах гэж байгаа тэр хэлээрээ, чөлөөт сэдвээр 300-500 үгтэй эссэ бичиж ирүүлэх.
2-р үе шат: ажлын байрны шалгалт. Ажлын байр нь албан ёсны нийтлэг орчуулгын үйл ажиллагаа эрхлэхэд тохирсон хэрэгсэл, тавилга, орчинг бүрдүүлсэн байх. /заавал шаардахгүй/

Албан ёсны нийтлэг орчуулгын үйл ажиллагаа явуулах шалгалтанд тэнцсэн иргэн ММОХХ-ны гишүүнээр элсэх элсэлтийн хураамжийг тушааж ажлын 3 хоногийн дотор ММОХХ-ны гишүүний гэрчигээ, орчуулгын товчооны тамгаа гардан авна. ММОХХ–ны гишүүн, орчуулагч нь тус холбооны дүрэмд заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ.







Та манай холбоонд гишүүнээр элсэснээр
· Албан ёсны нийтлэг орчуулгын үйл ажиллагаа явуулах гэрчилгээ, тамга хугацаагүй эзэмшинэ
· Ийнхүү тамга гэрчилгээ авснаар баталгаат орчуулгын товчооны үйл ажиллагаа эрхлэх, өөрийн болон өөрийн харьяанд орчуулсан орчуулгыг баталгаажуулах боломжтой
· Манай хамтран ажилладаг иргэд, байгууллагуудын захиалсан ажлыг авч хийх боломжтой
· Манай гишүүд мэргэшсэн орчуулагч байх тул харилцан туршлага солилцох, санал бодлоо бие биедээ чөлөөтөй илэрхийлэх гэх мэтээр өөрийн эрхэлж буй орчуулгын үйл ажиллагааг улам боловсронгуй болгох
· Манай нэгдсэн мэдээллийн хуудсанд чөлөөтөй нэвтэрч орчуулгын арга барил, санал зөвлөмжийг үзэж өөрийгөө хөгжүүлэх боломжтой
· Тус холбооны мэдээллийн хуудсанд аливаа байгууллагын стандарт хэллэгүүдийг Монгол-Англи хэл дээр гаргах тул гишүүд чөлөөтөй нэвтэрч, лавлаж орчуулгын үйл ажиллагаанд тулгардаг бэрхшээлүүдийг хялбар даван гарах боломжтой

/Одоогоор манай веб хуудас бэлтгэгдэж байгаа/