ЧӨЛӨӨТ БУЛАН

Херберт Винстон Хансен

УХААНТАЙ АМЬДРАЛЫН НУУЦ



1. Бид генээ яаж чадах вэ?

Яаж ч чадахгvй. Сайндаа л, хэрэв сэтгэл ханамжтай бол баяртайгаар, харин ханамжгvй байгаа бол эсэргvvцэлгvйгээр бидний дотор бид єєрчилж чадахгvй юмнууд байна гэдгийг хvлээн зєвшєєрнє. Мэдээж vvний зэрэгцээ євлєгдсєн шинж чанаруудад бvхнийг шийдэгч нєлєє байхгvй гэдгийг санах хэрэгтэй. Бид хэн болох вэ, юу бvтээх вэ гэдэгт єєр хvчин зvйлс ч хувиа оруулалцах бєгєєд ингэхдээ бага хэмжээгээр ч биш.
Бидний ихэнх нь євлєгдсєн шинж чанарууд хvний бололцоонуудыг тавилан мэтээр шийддэг: чиний генэнд чинь хэрхэн бичигдсэн байна, та тэр л хvн буюу тийм л хvн болно гэж vздэг байсан тэр vед єсєцгєєсєн билээ. Магадгvй, тэр цагт зарим даруухан их сургуулийн деканууд: “Хэрэв нєлєєтэй болоод ухаантай байхыг хvсч байгаа бол нєлєєтєй бєгєєд ухаантай євєє, эмээг сонго” гэсэн зєвлєлгєє єгдєг байсан байх. Колумбын Их сургуулийн нэгэн vеийн ерєнхийлєгч Фредерих Барнард нэг оюутныхаа эхээс гурван доллар хvрэхгvй хvvхдийн сургалтанд гурван мянган доллар vрэх нь хэрэгтэй гэж vзэж байна уу хэмээн асууж байжээ.
Эдгар Аллан По шиг гайхамшигт хvмvvсийг євлєгдсєн шинж чанаруудын vндсэн дээр тайлбарлахыг хvмvvс ердийн мэт хvлээж авах ажээ. Пог арвантаван наснаас нь эхлэн хар дарсан зvvдvvд зовоож, хожим нь харин солиорлын шинж тэмдгvvд ажиглагдаж байв. Бvхий л амьдралынхаа туршид євчин ба алкоголизмд шаналж байлаа. Тvvний эгч Розали нь жаахан ойлгоц муутай нэгэн байсан, ахыг нь харин уушгины євчин, хар ус авч оджээ. Хvмvvс муу генvvдийн нєлєєллийн тєгс дvр зураг гэж vзэцгээж байв.
Погийн орчин нь ч тєгс байгаагvйг санадаг хvмvvс харин байдаг байж. Эцэг эхээ бvр багадаа алдсан бєгєєд аав нь тvvнийг ойлгодоггvй гэр бvл тvvнийг авч, тєрсєн ээж шигээ хайрладаг байсан єсгєгч эх нь єєд болоход бас л хvvхдээрээ байлаа. Тvvнийг таньдаг хvмvvс мансууруулах бодисноос гараагvйг нь, тэгээд бvх амьдралынхаа туршид аймшигтай ядуу байдалд амьдарч байсныг нь ярьсан байдаг. Харин хамгийн гол зvйл бол: хувь заяагаа єєрчлєх ямар ч хvсэл тvvнд байдаггvй байжээ.
Хэрэв энэ бvгдийг жигнэн vзвэл Погийн бvх зовлон євлєгдсєн шинж чанаруудын vр дагавар гэдэг нэгэнт баталгаатай биш. Хэрэв орчны нєлєєг, цаашлаад хувийн мєн чанарынх нь дорой байдлыг анхаарлын гадна орхивол энэ ээдрээтэй хvний амьдралыг бид ойлгож чадахгvй. Yнэнийг дагахад шаардлагатай хvсэл-хvч тvvнд байсангvй, мєн амьдралыг нь шийдэх нєлєє бvхий шийдвэрvvд нь ч тийм оновчтой байгаагvй. Энэ бvхэн дээр тvvний бvтээлvvд мєнхєд амьдрах болно гэдэг мэдээж нэгэн парадокс юм.

Хувийн шинж чанар дор хаяж гурван зvйлээс тогтоно: євлєгдсєнєєс, орчны нєлєєллєєс, эцэст нь хувь хvний шийдвэрvvд ба vйлдлvvдээс. Магадгvй, энэ бvгдээс сvvлчийнх нь хамгийн чухал нь. Оскар Амерингерийн хувийн намтар бvтээлээс нь нь vvнийг уншиж болно:
“Би зарим шинж чанаруудыг тодорхойгvй тооны євєг дээдсээс євлєсєн гэдгийг, тvvнчлэн намайг тєрєхєєс хамаагvй ємнє vгvй болцгоосон байсан хvмvvсийн нєлєєлєл надад туссан гэдгийг, цаашилбал миний зvгээс ямар ч vйлчлэл байхгvй орчны хvчин зvйлvvд намайг хэлбэржvvлсэн гэдгийг эс тооцвол би vнэн хэрэгтээ нэгэн self-made man юм.”

Хэрэв та найдлагагvй хvсэл дорой нэгэн л биш бол євлєгдсєн шинж чанарууд болон орчны нєлєєллvvдийн тухайд хичнээн азгvй байсан ч єєрийнхєє тєлєє ямар нэг юм хийж чадна. Таныг єєрийнхєє хувь заяаг шийдвэрлэх нєлєєтэй байхад хангалттай байхуйц єргєн бололцоог амьдрал єгдєг.
Євлєлийн тухай орчин vеийн vзлvvд vvнээс ч хол явжээ. Бvх эрvvл хvн тохиромжтой нийгмийн нєхцєлд – ар гэрийн, сургуулийн, ажлын газрын болон хамт олны нєлєєллийн дэргэд – ядаж нэг зvйлд гоц чадвартай болоход хангалттай баялаг єгєгдєхvvнvvдтэй байдгийг судалгаанууд баталж байна.
Бvх индивидум хоёр тєрvvлэгчээс шинж чанаруудаа євлєдєг, харин тэд єєрсдийнхєє хувьд бvр дєрвєн євгєєс євлєнє. Тэгэхээр, хэрэв євєг дээдчvvлийн тооллыг Myflower Америкт зангуугаа хаяснаас эхэлбэл єнєєдєр амьдран буй хэн нэгэн бараг хоёр мянгаад євгийн шинжvvдийг єєртєє нэгтгэж байгаа хэрэг. Энэ нь, хэн нэгний хувь заяа хэрхэн єєрчлєгдєхийг євлєгдсєн шинж чанарууд урьдчилан шийдчихнэ гэж vзэх ямар ч vндэсгvйг илэрхийлэхээр баян олон тєрєл юм. Хувь хvнд амьдралаа залуурдах арга vнэхээр бий.
Ийм л учраас хамгийн сайн єєрсдийгээ бий болгохыг бидний хамгийн гол зорилго гэж vзэх хэрэгтэй. Yvний тулд эхний алхам болгож євлєгдсєн шинж чанаруудын шийдвэрлэх нєлєєний тухай эндvv ойлголтоос чєлєєлєгдєх хэрэгтэй. Генэндээ авсан зvйлсээ хvлээн зєвшєєрєх хэрэгтэй бєгєєд vvн дээрээ барьсаар цорын ганц, хэзээ ч vл давтагдах єєрсдийгээ бvтээх хэрэгтэй юм.

Євлєлийн ад зэтгэр
Биологийн євлєлийн асуудлыг бодитойгоор авч vзнэ гэдэг нь бид зарим талаар євлєгддєг шинж чанаруудаас болоод ийм байгаа гэдгийг мэдэж авна гэсэн vг. Гэхдээ зєвхєн зарим талаар. Хэрэв бид эрvvл тєрцгєєсєн бол эдгээр шинж чанарууд нь єндєр магадлалтайгаар сайн бєгєєд давуу талтай. Харин тэднийг vлдэгдэлгvй нээн гаргадаггvй байх. Ялангуяа, бvтэлгvйтлvvд ба алдаануудынхаа тєлєє генээ буруутгах vед ийм аюул бий.
Хvvхдvvдийнхээ муу талуудыг эхнэрээсээ (нєхрєєсєє) євлєсєн шинж чанаруудаар тайлбарлах нь мєн л ердийн. Заримдаа vvнийг тоглоомоор хэлдэг, заримдаа харин vнэнээсээ. Євлєлийн ад зэтгэр олон хvний тархины харанхуй мухарт нуугдсаар л.


2. Орчны нєлєєллийн талаар юу хэлж болох вэ?

Хувь хvний бvтэлгvйтлийн шалтгаан болгож хvнд орчинг дурьдах нь олонтаа. Тухайлбал, хэрэв Эдгар Аллан Погийн амьдралыг євлєгдсєн шинж чанаруудаар тайлбарлахгvй бол тvvний бvтэлгvйтлийг азгvй хvvхэд vе, vргэлжийн харанхуй битvvлэг байдал, ядуурлын эсрэг тасралтгvй тэмцэл, хэзээ ч vл арилах сэтгэлийн дайнаар нь хаацайлж болно.
Гэтэл vнэн хэрэгтээ олон сод хvмvvс тийм ч таатай бус орчноос гарч ирсэн байдаг. Тэд эсвэл маш хєндий хvйтэн эцэг эхийн харьцааг туулсан, эсвэл эцэс тєгсгєлгvй ядуу зvдvv байдалд єссєн, эсвэл єєр ямар нэгэн байдлаар хvнд орчинд байсан байна. Гэвч тэд энэ бvгдийн эсрэгээр ялгаран гарч бvтээх чадвартай байжээ.
Хvн єєрийнхээ орчинтой гурван янзаар хандаж болно:
Нэгдvгээрт, хєгжиж дэвжихэд нєхцєл байдал илvv сайтай, сэтгэхvйн, мэдрэхvйн болон vйл vйлдлийн жаяг маяг vvсгэхэд илvv таатай газрыг хайна. Ер нь ч бидний жаяг заншил хэлбэржихэд орчин маш том нєлєєтэй гэдэг нь эргэлзээгvй юм.
Зэрлэг нутагт анх очигсод 1830-аад оны Нью Иоркийн бизнесменээс ондоо заншлуудтай байсан нь дамжиггvй. Бизнесмен сайн хувцасласан, эелдэг, эвтэй нэгэн байхад зэрлэг нутгийн хvн єєр заншилтай байх хэрэгтэй байлаа. Хэрэв зэрлэг амьтад болон индиануудын золиос болохыг хvсээгvй бол хурдан бєгєєд ширvvн байх хэрэгтэй байв. Єєрийнхєє дайсан амьтан ба хvний зан vйлдэхvйг таньж сурсан байлаа. Зэвсгийг чадамгай хэрэглэнэ. Мэхлэлийг мэхлэлээр цохиж, хvчирхийллийг хvчирхийллээр юм уу арга залиар хариулдаг байв. Yргэлж мєргєлдєєнд хvрч байдаг хvмvvсийн сэтгэлгээний болон vйлдэхvйн заншлуудыг судалж мэдсэн байлаа. Тэгэхэд Нью Иорк дахь хvн єрсєлдєгчдийнхєє эсрэг тэс єєр аргууд хэрэглэж байв.
Хоёрдахь боломж, хэрэв хvн єєрийнхээ орчинд сэтгэл хангалуун биш байвал тvvнийг єєрчлєхийг чармайна, эсвэл тvvнд зохицохыг хичээнэ. “Бид тvvхээс хэзээ ч суралцахгvй юм гэж vv? - хэмээн ерєнхийлєгч Вилсон асууж – Яг адилхан алдаануудыг дахин дахин давтах хэрэгтэй гэж vv?” Тийм. Орчиндоо зохицолтгvйгээр хєгжил дэвшил гэж vгvй гэдгийг ойлгох хvртлээ бид давтсаар л байх болно. Бvх єєрчлєлт аюумшигтай, учир нь тэд vйлдэхvйн жаяг маягуудаа єєрчлєхийг бидэнд тулгадаг.
Єєрийнхээ орчинг ч, жаяг маягуудаа ч, тэгээд єєрсдийгээ ч нэгэн зэрэг єєрчилж чаддаг хvмvvс бусдаас ялгаран гардаг билээ. Бусад нь мєнхєд дадаж заншсан хэв маягаараа амьдарцгаана. Хэрэв хэн нэгэнд орчин нь таалагдахгvй байвал тvvнийг єєрчлєх хvч єєрийнхээ дотор олох хэрэгтэй, учир нь энэ нь ялгаран гарах нэгэн урьдчилсан нєхцєл юм.
Мэдээж хэрэг, орчингоо єєрчлєх юм уу, эсвэл тvvнийг шинээр бvтээх аргагvй тохиолдлууд байдаг. Бид дотроос нь гарч vл чадах хvлэгдсэн байдалд байна. Эртний христосуудын хэлдэг байсанчлан тэд “дэлхий дээр амьдарцгааж байна, гэхдээ дэлхийн нэгэн хэсэг нь биш”. Хvн орчиндоо хандах гуравдахь зам тэгэхээр, тvvний хувьд єєрчлєх аргагvй байдлуудыг туулах боломж тvvнд єгєх нэгэн євєрмєц сэтгэхvйн хуягаар єєрийгээ бvрхэн тойруулах явдал.

Бvх хvн єєрийнхээ орчинг бvрдvvлэх чадвартай
Манай улсын баруун хэсэгт орших, онц татах юмгvй нэг хотхонд нэгэн хижээл армян эр амьдарна. Америкийн хотуудын армянууд ихэвчлэн худалдаалдаг бараагаар худалдаа эрхэлдэг. Дорнын хивсvvд, викториан зургууд болон мєнгєн эдлэлvvд арилжна. Тэдний дунд амьдралаа єнгєрєєнє.
Тvvний албаны єрєєнд харин ердийн тvлхvvрээр онгойдог ердийн нэгэн шvvгээ байна. Энэ шvvгээн дотор шал єєр тєрлийн эртний зvйлсийг харж болно: Библийн ховор сири гар бичмэлvvд, мєн vнэлэшгvй vнэтэй дундад зууны ёслол, хvндэтгэлийн эдлэлvvд.
Маш ховор эд болох тул дэлхийн хамгийн том музейнvvд ч єєрсєддєє байлгахыг хvсэх хэдэн гар бичмэл энд бий. Тэрбээр харин эднийгээ зарахгvй. Жинхэнэ vнэ цэнэ байхгvй зvйлс арилжихад худалдаачны хувьд тvvнд хангалттай баяр аж. Yнэтэй болон ховор зvйлсэд дуртай, иймээс тэднийг єєртєє байлгана. Хотын оршин суугчид тvvнийг ямар гайхамшигт эрдэнэстэй болохыг нь мэдэхгvй.
Энэ бол нэгэн жишээ, гэхдээ vнэн тvvх юм. Эндээс харах зvйл гэвэл орчин нь хэн нэгнийг тvvний болохыг хvсэхгvй байгаа тийм хvн болгож чадах хэн ч vгvй. Чадалтай хvмvvс орчингоо єєрсдєє бvтээдэг, харин энэ vйл явц нь єєрєє тэднийг ноён нуруутангууд болгон хувиргадаг ажээ.

3. Хvн єєрийнхєє тєлєє юу хийж чадах вэ?

Хувь хvн – тодорхой хязгааруудын дунд - єєрийгээ бvтээдэг гэдэгтэй маргах хvн єнєєдєр цєєхєн. Хєгжиж дэвжихэд нь бэлэн байгаа орчны болон євлєсєн боломжуудыг  амьдралынхаа туршид бvрэн ашигладаг хvмvvс - сэтгэцийн гvнзгий гажигтай тєрєгсдийг энд хамруулалгvйгээр - маш цєєн байдгийг туршлага харуулж байна. Сэтгэхvйгээрээ, vйлдлээрээ, єєрийгээ хєгжvvлэх хvчин чармайлтаараа хэн болох вэ, ямар амьдрал амьдрах вэ гэдгээ шийдвэрлэхvйцээр бид єєрсдєє тодорхойлдог. Тvлхvvр vг бол єєрийгээ хєгжvvлэх. Yvн дээр амжилттай байхын тулд мэдэхvйн гадуурх оюуны vvрэг нєлєєг ойлгох хэрэгтэй.

Бидний vлмэдэхvйн ажиллагаа
Хэдэн жилийн ємнє Харвардын Их сургуулийн профессор Юго Мюнстерберг “vлмэдэхvйн тухай єгvvлэл хоёр vгээр хэлэгдэж болно: оршин байхгvй” гэж бичиж байв. Оршлыг нь шийдвэртэйеэ няцаах явцдаа энэ ер нь юу болох тухай гуч гаруй хуудас дvvрэн бичжээ!
Профессор мэдээж хэрэг vлмэдэхvйн оршлыг vгvйсгэсэнгvй, гагцхvv ямар ч сенсаци болоод байх юм байхгvй гэдгийг, ямар ч нууцлаг юм vгvй гэдгийг, мєн оюун санааны мэдэгдэх хэсгээс эрс зааглах аргагvй гэдгийг л харуулахыг зорьжээ.
Нэрт психологич Вилъям Жеймс хvний оюун санаа нь мєсєн уултай тєстэй хэмээн олон удаа хэлж байв: зєвхєн есний нэг нь л усны мандал дээр байна. Энэхvv есний нэг хэсэг мэдэгдэх оюуныг тєлєєлж буй хэрэг. Есний найм нь мэдэхvйн тvвшингийн доор орших мартагдсан ухаан бодлуудыг тєлєєлнє. Эдгээр бодлууд ихэнх тохиолдолд огт санаандгvйгээр мэдэхvйн тvвшин дээр гарч ирцгээдэг.
Єєр нэгэн психологич хэрэв арван таван сантиметр диаметр бvхий нэгэн тойрогт гурван миллиметр диаметртэй єєр нэг тойргийг зурвал энэхvv маш жижигхэн тойрог мэдэхvйг, том тойрог харин vлмэдэхvйг тєлєєлнє гэжээ. Харьцааны тухайд мэргэжлийн хvмvvсийн санал зєрж болох юм, харин нэг зvйл эргэлзээгvй мэт: vлмэдэхvйн гvрэн мэдэхvйнхээс хамаагvй том ажээ.
Мартамхай [Богино ой муутай. орч.] хvмvvсийг бид бvгдээрээ мэднэ. Тийм хvмvvсийн хувьд санах ёстой зvйлс vлмэдэхvйн далайд тогтмол “живж” байдаг. Ийм vед тэд будлиантсан байдалд байна, учир нь тэдгээр мэдээллvvд єдєр дутмын vйл ажилд нь хэрэгтэй байдаг, гэвч зvгээр л тэднийг гvнээс гаргаж ирэх чадвар байхгvй.
Грекийн нэг vеийн диктатор, генерал Жоаннес Метаксас ийм хvн байжээ. Нэг удаа газар дундын тэнгисийн цэргийн баазад зочлох vед нэгэн шинэ хидропланыг туршиж vзэхийг тvvнээс хvссэн тухай ярьцгаадаг. Тэрбээр онгоцыг єєрєє жолоодсон бєгєєд генералыг нэгэн хуурай газрын нислэгийн талбайд буухаар завдаж байхыг командлагч – зочлогч – анзаарах хvртэл бvх юм хэвийн явагдаж байв.
- Уучлаарай, ноён генерал – хэмээн командлагч – энэ хидроплан, тийм болохоор усан дээр буухыг оролдвол дээр болов уу!
- Єє! Мэдээж хэрэг командлагч! Би ямар болгоомжгvй юм! гэж Метаксас хэлээд, ухаан орж онгоцыг усан дээр аятайхан буулгажээ.
Дараа нь суудлаасаа босоод:
- Командлагч! Миний хийхээр завдаж байсан тэнэглэлийг тэгж сэтгэл гарган анхааруулсанд хязгааргvй баярлалаа гэжээ.
Тэгэнгvvт онгоцны хаалгыг онгойлгон, ус руу гишгэсэн аж.
Бидний хувийн шинж чанарын хєгжил бусад зvйлсийн хажуугаар vлмэдэхvйг аль болох мэдэхvй vйл хєдлєлийн тєлєє vйлчлэхээр болгоход оршино. Гэвч vvний яг эсрэг vйл явц явагдах нь vргэлж: vлмэдэхvй мэдэхvйг хянана. Бидний сэтгэлгээнд, vйл хєдлєлд мэдэхvй оюуны хэсэгт vл хамаарах тийм тєсєєллvvд буюу стереотипvvд  – психологичид vvнийг комплекс хэмээнэ –нєлєєлдєг. Энэ нь харин, тэдгээр нь мэдэхvй оюуны бvтээгдэхvvнvvд биш гэсэн vг мэдээж биш. Ерєнхийдєє ухаантай хvмvvс дээр мэдэгддэг тєрєл бvрийн стереотип болон єєр улирсан баларсан vзлvvд, vе vе илрэх примитив зан авир гагцхvv vлмэдэхvйг танин мэдснээр ойлгогдох юм.
Хэрэв бидний vлмэдэхvйд иррациональ vзэн ядалт, фанатик стереотипvvд, дайсагнал ба хардлагын асар том ширэнгэ харлаж, тvvний сvйтгэгч хvчин мэдэхvйн хаалгыг байнга нvдэн тийш нэвтрэн орохоор зvтгэж байгаа бол яахав?
 Тэртээ гvнд нуугдан буйгаас олон зvйлс ердєє ч муу зvгийн бус, муу биш, харин ч дан эерэг болоод сайн байдаг нь бидэнд тус болж болох юм. Єнгєрсєн vеийн, мартагдсан, гайхамшигтай сайхан дурсамжууд ч тэнд дарагдсан байгаа билээ.
Бидний єнгєрvvлж буй єдєр бvхэн ямар нэгэн сайныг, ямар нэгэн сайхныг агуулж байдаг. Энэ нь их байж болно, бага байж болно, сайхан нь харин тэнд байж л байгаа, гагцхvv бид дандаа анзаардаггvй. Тэдний нєлєє, мєрvvд харин vлмэдэхvйд хадгалагдан vлддэг. Хvvхэд ахуйд хvрээлэн байсан хайр халамж ба сайн санааны зоригжуулалт, бидний тєсєєллийн гайхамшигт машиныг хєдєлгєєнд оруулсан санаандгvй хэлэгдсэн vгс, ээжийн элбэлтvvд, аавын мэргэн сургаалиуд, зарим багшийн ойлгож тэвчсэн сэтгэл, нэгэн гайхамшигт vдшийн нам тайван – бvгдээрээ л бидэнтэй хамт байх бєгєєд тэртээ гvнд оршиж, бидэнд vл мэдэгдэн бидний єдрvvдийг сайхан болгож байдаг.
Yлмэдэхvйд нуугдан буй муу ил гарахаар зvтгэн бидний амьдралын жолоог булаан авахаар завдах vед энэ эрхэм хэсгээс бид хvч олж чадна. Єнгєрсєн vеийн гайхамшигт дурсамжуудыг дотроо сэргээн санаж, vнэтэй, хосгvй зvйлсийг бид анзаардаг болж сурах хэрэгтэй. Нvдээ нээцгээн бидний эргэн тойронд буй сайн болоод сайхан бvхнийг анзаарцгаая. Энэ нь бидний аюултай стереотипvvд, бусниулах санаархалтай мэдрэмжvvдийн сvйтгэх нєлєєнєєс єєрсдийг маань хамгаалах юм.
Бидний vлмэдэхvй яг л заан шиг: хэзээ ч мартахгvй. Хэзээ нэгтээ бидний мэдэхvйд хvрч байсан бvгд, мєн таамаглаж буйгаар тэднээс хамаагvй их зvйл цєм тэнд арилашгvй хадгалагдана. Цєєн бус удаа, тухайлбал санаандгvйгээр, ямар нэгэн оргvй хоосноос олон олон жилийн ємнєх, аль эрт мартагдсан, эсвэл тэр vед анзаарагдаа ч vгvй сэтгэгдлvvд, дурсамжууд гарч ирдгийг бид мэднэ. Эдгээрийг бид єєрсєддєє ашигтайгаар хэрэглэж сурч болно. Yлмэдэхvйг мэдэж нээх нь єєрийгээ хєгжvvлэх хамгийн vйлчилгээтэй аргуудын нэг юм.
Зохиолч Мередит Николсон олон жилийн турш хэрэглэж буй нэгэн євєрмєц аргаа хуваалцсан байдаг: орондоо орохын ємнє тодорхой бодлуудыг тархиндаа тогтооно. “Хэрэв би нэгэн зохиол бичиж байгаа бєгєєд ямар нэг  юм  арай л болохгvй байгаа бол унтахынхаа ємнє энэ тухай гvнзгий боддог.”
Тvvний хэлснээр, заримдаа зарим зvйл тvvгээр тоглоом хийдэг аж, зєв сайн бодолд байх ёстойчлон vлмэдэхvйд нэвтрэлгvй, харин vvдний єрєєнд vлдээд тvvнийг унтуулахгvй. Ихэнхдээ харин зовлонгvй нойрсох ба сэрэх vед бараг л дандаа ямар нэгэн шинэ хувилбар, ямар нэгэн шинэ шийдэл тэнд хvлээж байдаг гэнэ. Yлмэдэхvйгээс гарч ирсэн эдгээр санаанууд зохиолынх нь vйл явдлуудыг олон удаа шал єєр зvгт аваачдаг ажээ.
Хэрэв бид тааламжтай болон сайн зvйлсийг тогтмол оюун ухаандаа нэвтрvvлж байвал тэдгээр нь бид аль хэдийн мартсан, эсвэл бидэнд хэзээ ч мэдэгдээгvй тааламжит дурсамжуудыг vлмэдэхvйгээс єєрсєддєє татах юм. Єєрсдєд нь учирсан шударга биш явдлыг дандаа боддог хvмvvс, vргэлж vзэн ядаж явдаг хvмvvс ингэж байгаагаараа vлмэдэхvйд хаасан зэрлэг зєнгvvдийг суллан тавьж байгаа хэрэг, эдгээр зєнгvvд нь адгуусны тvвшинд амьдарч байсан бидний євєг дээдсийн хєдєлгєгч хvч байсан ба соёлт хvмvvнээс нэгэнт ангид билээ.
Єдєр дутмын амьдралд бид зvгээр л хажуугаар нь гараад явчихдаг учраас тун ч их баяр, тун ч их сайн сайхан гарзанд гарч байдаг. Хэрэв эднийг унтахынхаа ємнє сэргээн санах юм бол баяр баяслыг єєрсєддєє хадгалахад маань бидэнд тусална, учир нь тэд бараан саарал, баргар бvvдгэрээс цэвэрлэн vлмэдэхvйд нэвтэрнэ. Энэхvv “ухаан санаа ариусгагч” арга бидний vзэл, хандлага алсын хараатай, бvтээлч болоод жаргал авчрагч байхад шийдвэрлэхvйцээр нєлєєлнє.

Yнэмшлийн хvч
Имиль Куюv авто vнэмшлийн тухай нэгэн ном бичсэнээс хойш олон жил єнгєрчээ. Тvvний рецепт нь хvмvvс байнга єєртєє: “Бvх єдєр, бvх талаар надад улам улам сайхан байна!” гэж давтах хэрэгтэй ажээ. Энэ нь олон хvнд тус болсон нь эргэлзээгvй, vр дvнгийн талаас нь харвал харин ийм vнэмшvvлэл дэндvv ерєнхий бєгєєд бvрхэг. Тэгэхээр хангалттай тодорхой биш. Бидний оюун ухаан ойлгомжтой болоод тодорхой зорилгуудыг гvйцэлдvvлж байгаа vед л vр дvнтэй ажиллана. Амьдрал дээр бvдэг бvрхэг зvйл дэндvv их байх бєгєєд дээр нь бид тодорхой бус зорилгуудаараа улам баримжаагvй болгох ажээ. Бид юмсыг хурц тод хvрээтэйгээр харах хэрэгтэй. Хэрэв бид бvх єдєр, бvх талаар илvv урагштай байцгаахыг хvсч байгаа бол яг юун дээр, тэгээд яаж урагшлахаа сайтар бодох хэрэгтэй.
Yнэмшлvvд мэдэхvй оюунд нєлєєлдєг, гэхдээ vлмэдэхvйд бvр ч хvчтэй нєлєєлнє. Зєв ба vнэн эсэхийг нь бид шалгаагvй бодол санаанууд vнэмшлийн замаар тvvнд байнга нэвтэрдэг. Yлмэдэхvй vнэмшлvvдэд зєвхєн нээлттэй байгаад зогсохгvй тэдгээрт шvvмжгvйгээр захирагддагт аюул байгаа юм.
П.Т.Барнум єєрийн намтартаа Коннектикут муж улсын Бетелд урьдын тэр он жилvvдэд сvмийг халаах нь бурхны ёсыг зєрчсєн болох тухай бичсэн байдаг. Олон жилийн турш бээрч, зовсны эцэст нэгэн сvжигтэн зуух байрлуулахыг санал болгожээ. Бурхны ёсонд харш саналыг vнэмлэхvй олонхи буруушаасан бєгєєд хvмvvс дахин нэг жил даарч, хєрч явжээ.
Дараа нь – харанхуйгаар дайралт, стереотипийн ханыг эхний удаадаа нэвтрэх чадваргvй байдаг зєв санаануудад ерєнхийдєє тохиолддогчлон – асуудлыг дахин гаргаж иржээ. Хvмvvс тэр чигээрээ сэдэвт татагдсан байв. Хаа сайгvй энэ тухай ярилцацгааж байлаа: мухлаг дэлгvvрт, залуусын vдшийн уулзалтан дээр, оройн цугларалтан дээр. Залбиран сvсэглэж туулайн чинээ юмыг уулын чинээ болгохоор оролддог шигээ хvмvvс уншлага залбиралдаа хvртэл энэ тухай оруулж байв. Эцэст нь дєнгєж олонхийн саналаар зуух байрлуулахаар шийдэцгээжээ.
Зуухтай болсон эхний бvтэн сайнд хоёр хєгшин эмэгтэй агаарыг дэндvv муу байна хэмээн бие нь хvртэл муудсан тул тэднийг сvмээс авч гарахаас аргагvй болжээ. Харин тэд дорхноо ухаан орцгоосон аж. Хоёр метр урттай яндан олж чадаагvй тул зуухыг ердєє ч галлаагvй байсан тухай тэдэнд хэлсний дараа vнэхээр тэгэхээс ч єєр арга байсангvй. Энэ явдал vнэмшил тийм ч бодит хандлагатай бус оюунд нєлєєлвєл ямархуу хvчтэй байдгийн сайхан жишээ юм.
Бидний vлмэдэхvй vнэмшилд захирагдахаас ондоог хийж чадахгvй, харин хэрэв бvх зvйлийг шvvмжгvйгээр хvлээж авбал эмгэнэлд єртєх аюултай. Бид бодол санаагаа тал бvрээс нь харсан шvvмжит задлан шинжлэлээр бий болгох хэрэгтэй, буудайны хогийг буудайнаас ялгах хэрэгтэй.
Олон хvн усан онгоцны зомгол мэт замхарцгаана. Юу ч сонссон, шvvмжгvйгээр хvлээж авна, тэгээд тvvнийхээ дагуу амьдарцгаадаг. Тэднийг дайран буй vнэмшлvvдийг хянан шалгаж ялган хаяхыг оролдох ч vгvй. Хvмvvсийн олонхи урьдчилан бэлтгэсэн “нийтийн санал бодол”-ын давалгаанууд дээр шидэгдэн явдаг гэж хэлэхэд хэтрvvлэг болохгvй. Улс тєрийн тухай, шашны болон ёс суртахууны тухай тэдний vзэл баримтлалууд нь тєрєл бvрийн эмх цэгцгvй vзэл санаануудын vр дvн юм. Яг л, усан онгоцны хаашаа явах нь далбааг онох салхины цохилтын дагавар мэт. Гэтэл ямар нэгэн онгоцонд зєвхєн далбаа ба олон янзын чиглэлтэй салхи бус, харин хvндийн жин, залуур болон ахмад ч хэрэгтэй байдаг билээ.
Хэрэв биднийг дайрсан vнэмшлvvдийг эргvvлж хянаж байхгvй бол, хэрэв санал бодлуудын ямар ч хамаагvй салхи далбааг маань vлээхийг хvлцэх ахул бид урсгалд автсан зомголууд болон хувирч мэднэ.
Шийдэх арга зам нь Жеймс Тюрберийн “оюун ухаанаа тайван байлга!” гэсэн зєвлєгєєг дагах бус. Шийдэх арга зам бол зєв сувгууд татан, бvтээлч хэлбэрээр vнэмшлийн хvчийг нээх. Ерєнхийдєє бид vлмэдэхvйн хvлээж авсан ямар ч тєсєєллийг vйлдэл болгон хэрэгжvvлэхэд бэлэн байдаг. Жирийн vед “хорхойд ч хор хvргэж эс чадах” хєвгvvд дайн тулаанд эргэлзэлгvйгээр хєнєєдгийг юугаар тайлбарлах вэ? Хариулт тодорхой: тэдний vлмэдэхvй хєнєєхийн шаардлагыг хvлээж авсан ажээ.
Хэрэв бид vнэмшлийн хvчийг ойлгож нээн гаргахыг хvсч байгаа бол юунд хvрэхийг зорьж байгаагаа тодорхой харах хэрэгтэй. Тєсєєлєл нь vнэмшмээргvй их бvтээх хvчтэй байдаг, иймд хэрэв бид хийх юмаа урьдаас тєлєвлєж, ингэснээрээ vлмэдэхvй бидний зорилгыг єєрийн болгож авах боломж бvрдvvлбэл бид агуу ихийг бvтээж чадна.
Ухаантай амьдралын нэг чухал нууц нь хувийн шинж чанарын мэдэгдэлгvй нєлєєлєгч хvчvvдийг мэдэж удирдаж сурахад оршино. Ингэх боломжтой гэдэгт єнєєдєр цєєн хvн итгэдэг байх. Бид єєрсдийнхєє айдас, эргэлзээний золиосууд юм. Ямар нэгэн асуудал гарахад хамгийн тvрvvнд шийдэж чадахгvй байх гэж толгойд орж ирнэ.
Урсгалд vл автагч, vе vеийн моод болсон ухаан санааны “салхины цохилтуудад” єртдєггvй, санаа бодлуудын холимог, олон тохиолдолд агрессив дайралтууд ийш тийш нь тэднийг тvлхэхийг зєвшєєрдєггvй хvмvvс л єєрсдийнхєє амьдралаас хамгийн ихийг гаргаж ирж чаддаг билээ. Тэд амьдралынхаа эзэд нь бєгєєд vлмэдэхvйгээ гартаа улам бvр чанга барьж байхыг хичээдэг. Тэдний онгоцонд хvндийн жин, залуур бий, тэгээд єєрсдєє ахмадууд нь юм.
Мєнхєд гялалзагч одод болон Капе Кодын цагаан сvм мэтийн чиг заагчид далайчдыг хєтєлдєг. Гэхдээ тэдэнд бас багж хэрэгслvvд бий. Амьдралын залуурын хvрдийг гартаа барь, далбаагаа буулга. Санаа бодлуудын урсгал салхинуудад далбаагаа бэхлэгтvн. Харин, сайн далайчны адил гагцхvv зорилго єєд чинь аваачихыг нь л ашигла. Хад хясаа, салхи шуургат усаар чамаас ємнє аялж єнгєрсєн агуу хvмvvсийн зуун зууны туршид цуглуулсан мэдлэг ба туршлага нь чиний газрын зураг, мєн зvг чиг заагч юм.

Заншлуудын хvч
Бидний амьдралд заншлын эзлэх хувь асар их, учир нь бид ихэнх юмыг зєнгєєрєє, дадаж заншсанаараа хийдэг. Мєн бидний мєн чанар болоод зорилгууд заншлаас ихэд шалтгаалдаг.
Ер нь заншлууд гэж vнэндээ юу вэ? Эдгээр нь бид автоматаар буюу хар аяндаа хийдэг, ингэхдээ боддоггvй, тийм vйлдлvvд юм. Yйлдлийн (физикийн), сэтгэлгээний болон мэдрэмжийн хэмээн заншлуудыг ангилж болно. Сvvлийн хоёрыг хамтад нь оюуны заншлууд гэж ч нэрлэдэг. Стереотип бол vнэндээ шvvмжлэн шалгаагvй оюуны заншил юм. Заншлуудыг єєрчлєхєд хэцvv, учир нь тэд єдий хvртэл тайлагдаагvй физиологийн механизмаар vлмэдэхvйд, улмаар бvх мэдрэлийн системд хадагддаг.
Бидний амьдрал их хэмжээнд заншлуудаас бvрдэнэ. Машин жолоодох vед бидний ихэнх хєдєлгєєн зєнгєєр хийгддэг. Єглєє хувцсаа ємсєх vед ерєнхийдєє дадаж заншсанаараа, бодолгvйгээр хийдэг. Аль оймсоо эхлээд ємсдєг вэ? Хэрэв дараагийн удаа тогтоож авна гэж ой тойндоо тогтоохгvй л бол vvнийг бараг л санахгvй байх. Бидний ихэнх нь, мэдэлгvйгээр, vргэлж нэг талынхаа оймсыг эхэлж ємсдєг.
Энэ явдал урьдын сайхан цагт болжээ. Ноён, хатагтай Хенри М.Стенли нар нэлээд эртний Алдайн Клубт хvлээн авалт хийжээ. Зохион байгуулах хэсгийн нэгэн гишvvн Стенлигээс заалны голд зогсоод зочдоо хvлээж авахыг хvсчээ. Тэрбээр харин ханын дэргэд зогсож. Хэсгийн гишvvн хатагтай Стенлигээс:
- Нєхєр тань яагаад миний хvссэн газар зогсохгvй байгаа юм гэж асуухад,
- Яагаад гэвэл – гээд – араас нь хэн нэгэн нуруу руу нь харвачих вий гэж айж байгаа юм хэмээн хариулжээ.
Мань эр Африкт байхдаа ийм заншилтай болсон юмсанж. Санамсаргvй довтолгооноос єєрийгээ хамгаалахын тулд vргэлж хананд нуруугаараа налж зогсдог байв. Энэ нь дээрх нєхєрсєг хvлээн авалтан дээр ч салж чадахгvй болтол нь заншил болсон ажээ.
Ямар нэгэн залуу хvнээс “муу зуршил байхгvй” гэсэн vгийг олонтаа сонсож болно.
Хэрэв vнэхээр ийм бол тун гайхамшигтай байхсан. Yнэндээ бол бидэнд бvгдээрэнд маань муу зуршил бий. Ємнєх єгvvлбэр vнэн хэрэгтээ тухайн хvн хэмжээ дамжаагvй уудаггvй, нэг орой сайндаа л нэг сигар татдаг, тэгээд шєнє болгон дандаа оройтдоггvй л гэсэн vг.
Харин унших, сурах, сэтгэх, мєн ажлын ямар заншлуудтай вэ гэсэн асуулт дурьдагдахгvй. Цагаа дэмий vрдэг vv? Єєрийнхээ чадваруудыг хэтэрхий дєвийлгєхийг чармайдаг уу? Бусдыг уруу татдаг уу? Бусдыг vргэлж шvvмжилж байдаг уу? Эдгээр нь бvгдээрээ муу зуршлууд юм.
Муу зуршлуудын бvхэл бvтэн хороо бий! Зєвхєн ганцыг л жишээ татахад, хэрэв хэн нэгэн дандаа хоцорч байдаг бол vvний нэг гэсэн vг. Ингэснээрээ зєвхєн єєрийгээ хохироогоод зогсохгvй єрєєл бусдыг ч зовоодог. Ийм хvний тухай арга барсан шоглолоор ганцхан єєрийнхээ оршуулган дээрээ л цагтаа байх болно гэж ярьцгаадаг. Дандаа хожимдох нь зєвхєн муу зуршил тєдий бус, мєн тун бvдvvлэг vйл.
Муу зуршлуудаас салахад хэцvv. Тэдгээрийг сайн заншлуудаар орлуулахад ердєє ч амархан биш. Хvмvvс ерєнхийдєє нэг талын л халаасандаа тvлхvvрvvдээ авч явдаг. Хийж заншсан халаасныхаа оронд єєр халаасандаа хийвэл тэр халаас руугаа зєнгєєрєє бас гараа явуулдаг болтол олон долоо хоног, тэр ч бvv хэл сарын хугацаа хэрэгтэй байдгийг психологийн туршилтууд баталжээ.
Мєн, ямар нэг заншлаа єєрчилж чадлаа гэхэд хуучин нь санамсаргvйгээр гарч ирэх тохиолдол vргэлж байна. Дахин нэг туршилт. Нэг хvн олон жилийн турш єгєгдсєн нэгэн єрєєнд ороод гэрэл асаахын тулд дандаа баруун тийшээ тэмтэрч заншчээ. Дараа нь товчлуурыг нєгєє талд нь шилжvvлцгээжээ. Тэгээд л, хэдэн жилийн дараа ч гэсэн анхны газраа товчлуурыг хайсан тохиолдол гарч байсан аж.
Энэ бvгдээс, заншлуудаа “боловсруулахыг” хэдийчинээ эртнээс мэдэж хийж эхэлнэ, тєдийчинээ сайн гэсэн дvгнэлт гаргаж болно.
Гэтэл, заншлуудын давуу тал юу вэ гэсэн асуулт гарч ирнэ. Тэгэхээр, хэрэв заншлуудын дагуу vйлдвэл бид энерги хэмнэж чадна. Yvний зэрэгцээ гагцхvv ингэж л єндєр тvвшинд хийж чадах vйлдлvvд бас байдаг. Хэрэв тєгєлдєр хуурч хаашаа дарахаа, мєн яаж дарахаа бодох хэрэгтэй болвол уран сайхан тоглож бараг л чадахгvй. Заншлууд маш муу талтай байж бас болно. Жишээлбэл, хэрэв бид єєрийн мэдэлгvйгээр зарим сэтгэлгээний заншлуудын боол болвол аюултай. Стереотипvvд ерєнхийдєє иймэрхvv. Зєнгєєрєє хийх vедээ vнэхээр сайн гvйцэтгэх vйлдлvvдийг л заншлуудын автоматчлалд найдаж болно. Машин жолоодох хєдєлгєєнvvд мэдээж ийм. Харин замын тэмдгvvдэд дасаж занших нь аюултай. Тэдгээрийг сольчихож ч мэдэх бєгєєд хэрэв урд нь гол зам байсан урсгал туслах зам болж хувирвал аюул бэлэн байна гэсэн vг. Автомат стереотиптэй сэтгэлгээнд ч асар их “мєргєлдєх аюул” байдаг. Бусадтай тогтоосон харьцаандаа бид хавиралдааныг л мэдрэх бєгєєд эхэн vедээ бусад хvмvvсийн юу нь болохгvй байгаа ойлгох ч vгvй. (Хожим ч ойлгодоггvй хvмvvс байдаг л даа.)

Заншлуудынхаа эзэд нь болцгооё!
Заншлууд маань бидний дайснууд биш, харин нєхрvvд маань байхаар хийх хэрэгтэй. Биднийг захирахыг сайн заншлууддаа ч зєвшєєрч болохгvй. Заншлуудыг бидний vйлчлэгч болгоход ухаан ба хvсэл тусалж чадна, хэрэв vvний vнийг нь бид тєлєхєд бэлэн байгаа бол. Аладдины нэгэн адил дэнлvvгээ vрээд л жин – заншил маань – бидний хvслийг биелvvхээр гарч ирнэ. Амьдралын эмгэнэл бол ихэд тогтмол заншил Аладдин болж хувираад бид єєрсдєє тvvний хvссэний дагуу харайж явдаг билээ. Бид тушаагчид биш, харин vйлчлэгчид ажээ. Бидний муу зуршлууд биднийг боолоо болгохыг нь зєвшєєрч ер болохгvй.

Бvх хvн стереотипvvдтэй
Бидний тархинд орж суухад нь vнэн хэрэгтээ юу болоод байгааг нь бид огт мэддэггvй тийм vзлvvд байдаг. Бид тэднийг єєрсдийнхээ болгодог бус, тэд биднийг єєрсдийнх нь болгодог ажээ. Хэрэв, бидний дотор vлмэдэхvйд оршин буй стереотиптэй ямар нэгэн байдлаар холбогдсон сэдвээр ярьж байгаа бол бид илvv чанга дуугаар ярих хандлагатай байдаг нь ажиглагджээ. Баримтад vндэслээгvй зvсэн зvйлийн сэтгэлгээний заншил, vзэлд бид жилээс жилд суралцдаг. Эдгээр нь стереотипvvдийн хамгийн муу тєрлvvд бєгєєд тэднийг цєєн хvмvvс л гэрэлд гаргаж, бодитоор нягталдаг.
Шvтлэгтэй хvмvvсийн дунд ч стереотиптэй хvмvvс олон бий. Дэлхий дээр бараг л бvх агуу зvйл сайн хvмvvсийн стереотип бvхий vзэн ядалтаар хvрээлvvлэн тєрсєн байдаг. Эхний vед эмнэлгийн мэдээ алдуулалтыг мухар сvсэгтнvvд хилэгнэн эсэргvvцэж байв. Хvний зовлон бол Бурханы хvссэн нь бєгєєд тvvний хvслийг сєрж болохгvй гэж хэлцгээж байжээ. Яг л ийм стереотип бvхий байдлаар ариутгагч бэлдмэлvvдэд анх хэрэглэж эхлэх vед нь хандаж байв.
Жаквард нэхэгч машины тухай ярьж байхад нь Бvхнийг Гvйцэлдvvлэгч ч бvтээж vл чадах нэг тиймэрхvv юм л хийх гээд байгаа биз хэмээн тохуурцгааж байлаа: “татсан утсан дээр даавуу нэхэх гэнэ vv?” Энэхvv агуу зохион бvтээгчийг ариун vнэнч, гэхдээ стереотиптэй сvсэгтнvvд гэр орноос нь хєєсєн билээ.
Тємєр зам барих тухай анх яригдаж байхад Даниел Вебстер зам тємєр дээр хєлдсєн мєс зvтгvvрийг хєдлєхєд нь саад болно, хэрэв нэгэнт хєдєлсєн бол харин зогсоох аргагvй гэж хэлж байжээ. Даниел Вебстер их стереотиптэй хvн байв. “Зэрлэг нутгийг” эзэмшихэд тємєр зам ямар их нэмэртэй байж болохыг харах чадваргvй байлаа.
Нью Иоркоос канцеллар Ливингстон мєн тємєр замын эсрэг байсан ба “Хэн ч арван хоёр, арван таван милийн хурдтайгаар агаарт довтолгож амиа туршихыг хvсэхгvй” гэж байв. Хенри Клей хэрэв хэн нэгэн Саулт Сейнт Мери сувгийн ажилд мєнгє оруулбал энэ нь саранд аялахад мєнгєє єгч байгаатай адилхан хэмээн зарлаж байжээ.
Бид стереотипvvдийнхээ эсрэг юу хийж чадах вэ? Хамгийн тvрvvнд, бид мэдэлгvйгээр єєрийн болгосон бvлэг vзэл бидэнд бий гэдгийг, мєн сэтгэлгээний энэхvv vл мэдэгдэгч дасал зохицол нь хэзээ ч vл тасрах vйл явц гэдгийг єєрсєддєє дахин дахин сануулж байх хэрэгтэй. Энэ vзлvvдийн vлэмж хэсэг нь ташуурсан, нэг талыг барьсан. Олон тохиолдолд стереотиптэй vзлvvдийг бид ухаантайд тооцсон хvмvvсээсээ сонссон болохоор хvлээж авдаг. Єдєр бvр бид сонсоход бэлэн байдаг бодол санаанууд бидний ухаан санааны нvх сvвvvдийг бєглєнє. Хvмvvс юу ч гэж боддог бай, баян бvхэн хулгайч биш, мєн ядуу болгон гэгээн бус.
Yvний зэрэгцээ vл мэдэгдэн бидний ой тойнд нэвтэрсэн стереотипvvдтэй гvнзгий мэдрэмжvvд холбоотой байдгийг ч бас санах хэрэгтэй. Тэднийг танин мэдэж, тэднээс салах явдлыг мэдрэмжээр дvvргэгдсэн их хvчин машид хvндрvvлдэг. Мэдрэмжvvд биднийг сохор болгодог ажээ. Хэрэв vvнийг бид мэдэцгээж байгаа бол сэтгэлгээний муу зуршлуудынхаа эсрэг амжилттай тэмцэх нэлээд боломж байна гэсэн vг.
Хэрэв хэн нэгэн, сэтгэлгээ нь зєнгийн дагуу, бодит хандлага дутагдалтай болон мэдрэмжvvдэд эзлэгдсэн гэдгээ ухаарвал зохих хэмжээний ухаан гаргахад тэдгээр стереотипvvдийг яавал зохилтойг мэдэх болно. Эерэг болон сєрєг нотолгоонуудыг ээлжлэн хэрэглэж, баримтан дээр vндэслэсэн байр сууриа бий болгоно. Санаагаа илэрхийлэх vедээ урьдын сэтгэлгээний занга урхийг аль болох холуур тойрохыг эрмэлзэнэ. Энэ бvгд ердєє ч амаргvй гэдгийг харин хэлэх хэрэгтэй. Сэтгэл санааны тэнцвэрт байдлаас ганц л хазайхад хангалттай, тэгмэгц урьдын сэтгэлгээний рефлексvvд шууд л ажиллаж эхэлнэ. Бодитой  шинжилгээний vр дvн бидний санаа бодол дээр автоматаар тусгагддаг болтол цаг хугацаа, єєртєє тулгасан хатуу сахилга хэрэгтэй.
Нэгэн психологийн профессор оюутнууд дээрээ сонирхолтой туршлага явуулжээ. Хэвлэлvvд єргєнєєр хэлэлцэж, хvмvvст хvчтэй мэдрэмжvvд єгсєн нэгэн сэдэв сонгосон аж. Залуучууд туйлширч аль нэг талд орохдоо бэлэн байдаг тул ийм “талцсан” сэдэв сонгожээ.
Нэгдvгээр байр суурьтай санаа нэгтэй байгаа хvмvvс гараа єргєхийг оюутнуудаасаа хvсчээ. Дараа нь хоёрдугаар байр суурьтай холбоотойгоор мєн ийн хvсэж.  Эцэст нь хэлсэн нь: “Одоо харин хоёр байр суурийг аль алийг нь ул суурьтай судалж, vvнийхээ vндсэн дээр шийдсэн хvмvvс гараа єргєнє vv.” Хэдхэн гар дєнгєн данган єргєгдсєн аж.
Хэрэв, юмыг бvх талаас нь шинжилж сурсан ухаантай хvмvvсийн бvлэгтэй харьцаа тогтоож, тэдний хамт тухайн асуудлыг томруулагчийн цаана аваачвал стереотипvvдийг давахад маш тустай байх болно. Єєрийнхєє vзэл бодлыг ширээн дээр дэлгэ, тэгээд бусад хvмvvс тvvнийг чинь шvvмжлэн хэлэлцэг. Ухаанд чинь ч ороогvй ямар их стереотип чиний дотор ажиллаж байгааг хараад єєрєє тун гайхах болно.

Айдас гэж юу вэ: нєхєр vv эсвэл дайсан уу?
Бид айдаст цагийн цагт эзэмдvvлэлгvй байх боломж амьдралд vгvй. Эдгээрийн хоёр тєрєл байна. Нэг нь vл хєдєлгєгч, сvйтгэгч. Энэ бидний дайсан бєгєєд бvхий л арга чаргаар vvнтэй тэмцэх хэрэгтэй. Нєгєє нь байх ёстой, vндэслэлтэй, бvтээх зєн болон сургамж агуулна. Энэ нь бидний нєхєр. Бvтээгч айдсыг єєрсдийнхєє дотор тэжээн тэтгэх хэрэгтэй, учир нь хувийн буюу худалдааны амьдрал алинд нь ч бай, бидний оршил ба хєгжилд орхиж болшгvй зvйл. Ухаантай айдас гэдэг нь баримт vйлvvдийн сєрєг vр дагаваруудаас vvдэлтэй хvндэтгэл, хvлээн зєвшєєрєлт, бишрэлээс єєрцгvй.
Бид айдас хvйдэсгvйгээр амьдрах хэрэгтэй гэсэн тэнэг санааг олон ч удаа сонсоцгоолоо. Дагжил, vймээн, vргэлжийн хяслангvйгээр єдрvvдийг єнгєрєєх гэх нь угийн хvслэн. Гэвч, хэрэв нэгж гишvvд нь бvтээлч айдсыг мэдрээгvй байсансан бол хvн тєрєлхтєн хєгжиж дэвжихгvй – оршихуйн тухай яриад ч хэрэггvй – байсан билээ.
Айдас бол хvний хамгийн чухал дохиоллын систем юм. Бидний бие организм аюулын хамгийн бага тэмдгийг авмагц л тэмцэхэд юм уу зугтахад бэлтгэдэг. Айдсыг бидний амьдралаас салгашгvй. Харин, хяналтан доороо байлгаж, сахилгажуулж, єєрсєддєє ашигтайгаар нээж болно. Гагцхvv тэнэгvvд л юунаас ч айдаггvй. Чихцэлдээнт орчин vеийн том хотод хvн ямар нэгэн юм тvvнийг мєргєчих вий гэж айх нь тун ч ухаалаг хэрэг билээ. “Хvмvvжvvлэхийн нэг зорилго нь биднийг зєв vед айдаг болгож сургахад оршино” хэмээн Анжело Патри vнэн хэлжээ.
Далайн тухай юу ч мэддэггvй “хуурай газрын оготнууд” асар их уснаас эмээдэггvй. Хар шуурга, эсвэл наад зах нь нэг давалгаа ямархуу хvчтэй байж болох талаар тєсєєлєл ч байхгvй. Чиг заагчгvйгээр мананд тєєрнє гэдэг юу болохыг мэдэхгvй. Туршлагатай далайчдад далайгаас эмээсэн эрvvл айдас бий. Энэ айдас бол ямар нэгэн ойлгомжгvй, хєдєлгєєнгvй багилагч биш. Харин ч vvний эсрэгээр: асар эрчтэй бvтээлч хvч юм.
Анагаах ухааныг євчнєєс эмээсэн айдас тєрvvлжээ. Олонхи vйлдвэр ядуурлаас эмээсний vр дvн. Мэдлэггvйдлээс болон хvний хязгаарлагдмал байдлаас бид айдаг тул сургуулиуд байгаа билээ. Салхи шуурганаас, харанхуйгаас, далайн гамшгаас бид айдаг тул гэрэлтvvлэгч цамхагууд байгаа юм.
Хэрэв бид тэнэг айдсанд ухаантай айдсанд эзлэгдэхээс хєнгєн автахгvй бол хvний дайсан болох тэдгээр айдсуудын учрыг олоход харьцангуй амар. Тэнэг айдсуудын бvхэл бvтэн хороо бий. Хэрэв психологичид vнэн хэлж байгаа бол бид балчир ахуйдаа хоёрхон зvйлээс л айдаг ажээ: унахаас, мєн чанга дуунаас. Хожим нь амдралынхаа туршид тэнэг айдсуудын тоог улам л нэмэгдvvлэх бєгєєд жагсаалт нэг мэдэхэд хэдийнээ эцэс тєгсгєлгvй урт болчихсон байна.
Сэтгэл санааны бэлтгэгдсэн байдал биднийг тэнэг айдсуудын золиос болохоос хамгаалахгvй. Тэднийг аргалах цорын ганц арга зам бол тэднийг vнэнээсээ таних явдал юм. Болж єгвєл єргєн мэдлэг, туршлагатай, эрvvлээр, бодитоор хорвоог хардаг хэн нэгэнд найдах.
Yндэслэлгvй айдсанд хамгийн сайн эмийн нэг нь зоригтой vйлдэл юм. Нэгэн хар арьстан номлогч уншлагатаа зєвлєсєнчлєн “Эерэгийг тодотгож, сєргийг орхих” хэрэгтэй. Бидний сайн сайхны тєлєє vйлчлэгч айдсуудыг хvч чадлыг маань барагдуулагчдаас нь тод ялгаж чаддаг байх нь амжилттай амьдралд зайлшгvй чухал.

Баталгаат байдлын хvслэн
Ууртай ба тvргэн бухимддаг хvмvvс багадаа хvнд хvvхэд vе туулсан, ядуу байдалд єссєн, тавьсан хоолны тєлєє ямагт тэмцэлдэх хэрэгтэй байсан байх бєгєєд тэд хувь заяандаа дандаа гомдоллож баталгаат байдлын бараг л мєрєєсєл болцгоодог. Єєрсдєєсєє чадалтай, “илvv азтай” хvмvvстэй єєрсдийгээ хохиролтой талаас нь жишэцгээнэ. Энэ бол тэдний хийж болох хамгийн муу vйл юм. Хэрэв, “илvv азтай” нєхдvvдийг нь шаналгадаг зовлонгуудыг тэд мэдвэл тэгтлээ атаархах нь юу л бол. Тэгээд ч эдгээр “илvv азтайчууд” єєрсдийгээ илvv баталгаат байдалд боддог нь эргэлзээгvй хэрэг ердєє ч биш.
Ажлаа алдчих вий гэсэн айдас жишээ нь бараг бvх хvнийг зовоодог. Нэгэн компанийн дэд ерєнхийлєгч, эсвэл єєр єндєр тушаалын дарга аль ч ажилтны нэгэн адил vл vнэлэгдэхээс эмээж буй. Хэрэв єєрєєс чинь агуу том ямар нэгэн юманд л байна гэж олдоггvй юм бол амьдралд абсолют баталгаа байдаггvй гэдгийг ойлговол энэ нь баталгаат байдалтай холбоотой дарамтуудыг гэтлэхэд тун хэрэг болно.
Баталгаагvй байдлаас айхын нэг эх сурвалж нь хувиа хичээлт. Ер нь, хэрэв хэн нэгэн тvvнтэй юу юу тохиолдчих бол гэж vргэлж бэмбэгнэж байдаггvй бол тvvний анхаарлыг магадгvй аюулууд тэгтлээ их татахгvй.
Иймээс баталгаагvй байдлын мэдрэмжийг ялах нэг vр дvнтэй арга бол єєрсдєєсєє анхаарлыг холдуулах юм. Ингэх хоёр арга зам байна. Нэг нь, ямар нэгэн зорилгыг гvйцэлдvvлэхээр хатуу ажиллах. Нєгєє нь, бусдад туслахыг хичээх, нийтийн хvчин чармайлтад хувь оруулах. Хэрэв єєрсдийнхєє зовлонг мартагнахыг хvсч байгаа бол бусдын зовлонд туслахыг хичээхээс сайн жор vгvй.

Уур хилэн ба vзэн ядалтыг яаж єєрсєддєє ашигтай байлгах вэ?
Нэгэн сонин дээрээс дараах мєрvvдээр эхэлсэн захидлыг уншиж билээ: “Би энэ хамт олны дунд арван хоёр жил амьдарч байгаа бєгєєд тэдний дотор зvй бусаар “vзэн ядагчид” олон байгааг ажиглах боломжтой байлаа.”
Yзэн ядагчдын тоог нэмэгдvvлэх нь ухаалаг хэрэг болохгvй байх гэж санана, иймээс уур, хилэн, vзэн ядалт гэх мэт сєрєг мэдрэмжvvдийг бид яаж болохыг судлах нь зохистой. Эдгээрийг бvтээлчээр ашиглаж болох уу? Хэрэв нэгэнт vзэн ядах хэрэгтэй байгаа бол vvнийгээ хожим нь vр дагавараас нь ичихгvйгээр, эсвэл єєрсдийгээ илжиг мэт харагдуулалгvйгээр хийх боломж бий юу?
Хvн тєрєлхтєний сургааль айлдагч мэргэд бvр эртнээс л эдгээр харанхуй мэдрэмжvvдээс ухаан санаагаа цэвэрлэхийг оролдвол сайн хэмээсэн байдаг, гэвч vргэлж тэдний зєв байсангvй. Дээр нь нэмэхэд, тэднээс олон хvн хорвоог ихэд гэнэхнээр харж байжээ.
Yнэнийг хэлэхэд эдгээр мэдрэмжvvд нь vнэндээ хvний дотор ажиллагч примитив хєдєлгєх хvчнvvд бєгєєд тэднийг дарах нь єлсгєлєн ба бэлгийн зєнг дарахаас юугаараа ч хялбар бус. Бидний олонх нь vvнийг мэддэггvй, єєрєєсєє гарган зайлуулахыг хvсдэг ч vгvй (тэгж оролдлоо ч гэсэн чадахгvй биз), харин хэрэв бид ухаалаг бол тэднийг хэмжээ хязгааруудын дунд барьж байхыг хичээнэ.
Бид єєрсдєєсєє “адгийн”-д тооцогдох бvх зєнгvvдийг бvрмєсєн хєєн гаргах бололцоогvй гэдгийг хvлээн зєвшєєрєхєєс аргагvй байх. Тэднийг бид сахилгажуулаад vйлдлvvдээ єєрчлєх чадалтай гэдгийг харин мэднэ. Yндсээр нь сайжруулах шаардлагатай байгаа зvйлvvд дээр сєрєг мэдрэмжvvдийг хэрэглэх арга бий.
Зєв уур заримдаа хамгийн vйлчилгээтэй єєрчлєгч зэвсэг болдог. Абраам Линколн бvр залуу байхаасаа боолчлолын ёсыг vзэн яддаг байжээ. Ємнєдєд аялж явахдаа нэгэн золгvй харыг хэрхэн vнэ хаялцан худалдаж байхыг хараад хамт явсан нєхєртєє: “Хэрэв хэзээ нэгэн цагт энэ ичгvvргvй институттай vзэлцэх боломж олддог юм бол маш ширvvн довтлох болно!” гэжээ.
Тэрбээр мунхаглан уурлаж бухимдсангvй. Дотроо vзэн ядалтыг тэжээн, тордож байв. Галын дєлийг дотроо унтраалгvй хадгалж, гэхдээ хязгаар дотор нь барьж байлаа. Энэ гал нь ширvvн довтолж болох тэр єдрийг ирэн иртэл яг л галт уулын тогоо мэт байв. Yр дvн нь Чєлєєлєх Тунхаглал болсон билээ.
Хэрэв ууртай байхдаа бид биеэрээ хэрхэн юманд ханддагаа мэдэж байвал энэ нь сєрєг мэдрэмжээ эерэгээр гаргахад тус болно. Хєдєє амьдарч асан нєхєр, эхнэр хоёрын тухай нэгэн хуучны яриа байдаг. Нэг єглєє, нєхєр нь галт тэргээр явахаар зэхэж байх vед эхнэр нь хэлжээ:
- Жон! Явахаасаа ємнє гал тогооны єрєєнд ороод Бриджеттиг жаахан загнаадахгvй юу.
- Yгvй ээ, хонгор минь - хэмээн нєхєр нь - чамайг сэтгэл хангалуун байгаа гэж би бодоод байгаа шvv дээ!
- Тийм нь тийм, гэхдээ єнєєдєр цаадах чинь хэдэн хивс гvвэх ёстой юм, хэрэв ууртай байвал хамаагvй сайн хийдгийг нь би мэднэ гэж эхнэр нь хариулжээ.
Бид ууртай байх vед бидний биенд зарим єєрчлєлтvvд гардаг. Зарим физиологийн vйл явцууд хэсэг хугацаанд зогсоно. Жишээ нь хоол боловсруулалт. Гар ба хєлний булчингуудад цус ихээр хуралдана. Зvрх илvv тvргэн цохилж эхлэн цусан хангамжийг нэмэгдvvлж, бие организм илvv их чихэр цусанд шахна, тvvнийг шатаан бид илvvдэл энергитэй болно.
Хvн єдєєгч этгээдтэй vзэлцэхэд физикийн хувьд илvv сайн бэлтгэгдсэн байдаг. Хэрэв хэн нэгэн ууртай байгаа бол сэтгэл хєдлєєгvй байхаасаа илvv хатуу тэмцэлдэнэ. Yvнийхээ тєлєє харин тєлєх хэрэгтэй болдог, учир нь бодол сэтгэлгээ нь мэдрэмжээс чєлєєт байдалд байдаг шигээ тод болоод уян хатан байдаггvй. Мэдрэмжvvд бодитоор vнэлж цэгнэх чадварыг бvрхэгдvvлдэг.
Асуудал бол, бид єнєєдрийн дэлхийд уураа физикийн хувьд гаргаж чаддаггvй атал хэтэрхий тогтмол уурлацагаадаг. Жишээ нь, тасралтгvй элдэвлэх, хараал идэм тооцоолж болшгvй жолоочийн ард чи зам дээр явж байна гэж бодъё. Чи тvvнийг гvйцэж тvрvvлэхээр шийдэвч тэр дохилгvйгээр гэнэт зvvн тийшээ эргэнэ. Тормозоо тултал нь гишгээд чи бусдаас сантиметрvvдийн зайтай зогсоно. Яах вэ? Буугаад орилж хашгирах уу? Тэгэхээр яана гэж? Эсвэл рулээ чанга базаад єєртєє харааж, тэгээд замаа хєєнє. Чиний уур харин намжихгvй, бvхэл єдєржингээ баргар байх болно.
Эртний сайхан примитив цагт бол чи тvvнийг сайхан болгоод єгєх байсан биз, хатуухан нударгалаад хаях байсан байх. Гэтэл одоо бол физикийн замаар гаргах аргагvй уур чиний хоол боловсруулалтыг зогсоожээ. Цусанд нэвтэрсэн илvvдэл чихэр алга болохгvй, орц нь харин тогтмол байдалд байна. Эмч нарынхаар бол чихрийн євчтэй болох эхний алхам энэ аж.
Хэрэв уурыг, vзэн ядалтыг физикийн идэвхийллээр єєрсдєєсєє гаргахгvй бол эдгээр мэдрэмжvvд бидний бие организмыг эвдэх болно. Ходоодны євчнvvд олон тохиолдолд дотроо барьсан шаналал, уур болон бухимдлын vр дагаварууд байдаг. Туршилтанд оролцогч этгээдэд уурыг нь хvргэх юмсыг хэлэхэд ходоодонд нь хvчлийн нэгдэл гурав дахин нэмэгдэж байсныг эмчийн туршилтууд баталжээ.
Уур ба vзэн ядалтыг бvтээлчээр гаргахын тул бид юу хийж чадах вэ? Энд зарим зєвлєлгєє байна:
Нэгдvгээр. Ер нь томчуул хvvхдvvддээ хэрэв ууртай байвал юм хэлэхээсээ ємнє арав тоол гэж зєвлєдєг. Энэ нь єнєєдєр ч сайн арга, учир нь энэ хугацаа бидний эрvvл ухаан буцан ирэхэд, дахин бодитоор сэтгэх чадвартай болоход хангалттай байж болох юм.
Хоёрдугаар. Хэрэв тухайн vед уурыг чинь хvргэсэн юмны эсрэг юу ч хийж чадахгvй бол гадагш гар, гvй, хєдєл, єєрийгээ ядраа! Гэрийн vйлчлэгч ууртай байхдаа хивсvvдийг илvv сайн гvвж байв. Хивснvvдэд уурласандаа бус, харин єєрийг нь шударга бусаар загнасан эрд уурласандаа тэр. Тvvний бие нь цохиход, нvдэхэд, тэмцэхэд бэлэн болжээ. Дотроо хуралдсан уурын эсрэг примитив хvнээс хавьгvй соёлтой байдлаар илvvдэл энергийг vрж дуусгах хєдєлгєєн, физикийн хvчлэлээс сайн арга байхгvй.
Гуравдугаар. Цус хєєргєсєн, бид єєрчилж чадамгvй байдлууд амьдралд мэдээж байдаг. Ийм тохиолдол олон биш, гэхдээ бий. Эдгээрийн тухай “зовлонг нь тэвчих хэрэгтэй загалмай”-тай адилаар ярьдаг. Эдгээрийг бид vvрч сурцгаах хэрэгтэй. Бид чадваргvй гэдгээ мэдэх нь тэдэнтэй найрамдалтай амьдрахад тусална.
Гэтэл бид єєрчилж чадах уцаар тєрvvлэгч байдлууд ч бас байна. Ганц ухасхийгээд єєрчлєх аргагvй байж болно, шууд л vзэлцэх боломжгvй байж болно, харин хамгийн жижиг боломжийг ч гэсэн хараад хєдєлбєл, хийж эхэлбэл тустай. Энэ нь мэдрэмжvvдээ vйл хэрэгт шилжvvлэх бололцоо бидэнд олгоно.
Карри Неишн алхогол ба баруудыг vзэн ядаж уудаг дугануудыг бут нураахаар сvх барихдаа авгайн мунхаг довтлолоор уураа гаргаж байв. Энэ нь хоол боловсруулалтанд нь сайнаар нєлєєлсєн нь дамжиггvй, харин тавьсан зорилгодоо ойртсон эсэх нь юу л бол. Yлтаних Алхоголч хєдєлгєєн хамаагvй тайван аргуудыг хэрэглэж, гэхдээ илvv vр дvнд хvрч байна.
Дєрєвдvгээр. Сєрєг мэдрэмжvvдээсээ болж бид єєрсдийгээ гэмтэйд бодож болохгvй. Єлсгєлєн байхдаа, эсвэл бэлгийн хvсэлд автсан vедээ эрvvл хvн єєрийгээ гэмтэйд боддоггvй. Уур, vзэн ядалт, хилэгнэл - єлсгєлєн ба секстэй адилхнаар – бид єєрсдийнхээ сайн сайхны тулд гаргахад зориулагджээ. Хэрэв vvнийг ухаантай хийвэл тэдгээр нь бидний амьдралыг дээшлvvлэх агуу зэвсгvvд юм.
Листер, Пастеур болон анагаах ухааны бусад томчууд бидний эрvvл мэндийг аюулд учруулагч бичил биетнvvдийг устгахаар ажиллаж байв. Тэдгээрийг vзэн ядаж байсан тул устгахаар зорьж байлаа. Энэхvv vнэн голын vзэн ядалт нь хvний биеийг сvйтгэгчдийн эсрэг тэмцэхэд нь тэдэнд хvч єгч байжээ. Эрч хvчтэй vйлдэхэд идэвх зvтгэл хэрэгтэй. Харин буруу зvгт чиглэсэн буюу буруугаар гаргасан идэвх зvтгэл биднийг инээдтэй байдалд оруулж мэднэ. Дон Кихотыг л санацгаая! Гайхамшигт баатар, гэхдээ бидний хэн нь ч тvvн шиг байхыг хvсэхгvй.
Тавдугаар. Бєх бат vнэлэмжийн дэгтэй, дvн нуруутай хvмvvс тодорхой vзлvvдийг, vйлдэхvйнvvдийг vзэн яддаг, гэхдээ энэ vзэн ядалт нь тэрхvv vзлийг єєрийн гээд байгаа, эсвэл тийм vзэн ядмаар биеэ авч яваа хvмvvс рvv нь халихгvй байхыг анхаардаг. Энэ харин ердєє ч амаргvй. Дарангуйлагчийг vзэн ядалгvйгээр дарангуйллыг vзэн ядах маш хэцvv. “Гэмт хэргийг vзэн яд, харин гэмт хэрэгтнийг бvv жигш!” Энэ бол эрvvлээр сэтгэдэг хvн бvхний хичээх ёстой vлгэр жишээ билээ.
Зургадугаар. Зєвхєн vзэн ядах нь хангалттай биш гэдгийг vргэлж санах хэрэгтэй. Ядаж муу муухайг vзэн яддаг шигээ сайн сайхныг хайрлах хэрэгтэй. Дэндvv их vзэн ядалт бидний мєн чанарыг эвддэг. Дэлхий дээр жинхэнээр vзэн ядбал зохилтой єчнєєн юм байхад тєрєл нэгт хэн нэгнийг vзэн ядах нь тэнэг хэрэг. Yзэн ядалт ба уур хvмvvс дээр хэрэглэхэд зориулагдаагvй билээ. Тэдний зориулалт нь бид єєрсдийнхєє болон нийгмийн дэвшил хєгжлийн тєлєє зvтгэж байхад бидэнд дэмжигч хvчин болон vйлчлэхэд оршино.

Мэдрэмжvvдийг яаж хvч болгож хувиргах вэ?
Бурхан бидэнд яагаад мэдрэмжvvд єгєє вэ? Уур хилэн, vзэн ядалт, бухимдлаас гадна баяр хєєр болон хайрын мэдрэмжvvд бас? Энэ асуултанд Чарльз Дарвин сєрєг мэдрэмжvvд нь эрт vед амин чухал байсан vйлдэхvйн vлдэгдлvvд хэмээн хариулсан байдаг. Хvмvvс уурандаа заримдаа архирдаг. Дарвины хэлснээр энэ нь хvмvvс хумс, шvдээрээ тэмцэлддэг байсан vеийн примитив тулалдааны биеийн байдлын vлдэгдэл ажээ.
Энэ нь хариултын хэсэг нь гэдэг нь эргэлзээгvй, гэхдээ бvрэн хариулт биш гэж бодно. Бидний мэдрэмжvvд хєдєлгєгч хvч мэт ажиллана. Машинуудыг хєдєлгєгч цахилгааны адил. Их vйлийн ард агуу мэдрэмжvvд байдаг. Нэг нєхрийнхєє юм уу найзынхаа тєлєє, хэрэв тvvний зvгт бид гvн хайр, хvндэтгэл мэдэрдэггvй бол золиос гаргахгvй билээ.
Мэдрэмжvvд биднийг агуу зvйлvvдэд урамшуулах чадалтай, гэвч vvгээр зогсохгvй. Хvмvvс єчvvхэн зорилгын тєлєє адгийн аргаар дотроо агуулагдан буй гайхамшигт эрч хvчvvдийг ашиглаж буйг харахаас илvv эмгэнэл vгvй. Yvний хамгийн тvгээмэл хэлбэрvvдийг таньдаг байхад гэмгvй.
Хайрын мэдрэмжийн нэг буруу хэлбэр нь ємчлєгч хайр юм. Эхийн хайр бол гайхамшигтай, гэтэл vvний эхийн хувиа бодолт, эхийн хэрцгийлэл гэж нэрлэмээр хэлбэрvvд байна. Хvvхэддээ ганц хуруу ч хvрч чадахгvй эмэгтэйчvvд тvvнийхээ сэтгэл санаа, оюун дээр нь болохоор энэрэлгvйгээр эзэгнэснээр хvvхэд эцэст нь эхийнхээ боол нь болж хувирдаг.
Эхнэрээсээ эхдээ илvv хайртай эрчvvдийг бид бvгд мэднэ. Ийм тохиолдолд тэднийг эхийн комплекст єртєгсєд гэдэг. Ийм харилцаа vvссэн нь хэнээс болов? Юуны ємнє эхээс, хvvхэддээ єєртэй нь холбоотой мэдрэмжийн хараат байдлыг хийж єсгєсєн тэр хvнээс.
Хэрэв та хvvхдээ ємчилж хайрлах хандлагатай бол тун анхаар! Ийм хайрлалын vр дагавар нь ихэнх тохиолдолд бусниулагч байдаг.
Хэн нэгэн хэрэв хvмvvсийг ялгалгvйгээр хэний ч ємнє хамаагvй сэтгэлээ дэлгэдэг бол энэ нь бас л аюултай хэрэг. Санаа зорилго нь эрхэм байж болно, vр дvн нь харин ихэнхдээ гамшигтай. “Ийшээ буудацгаа, дээрэмчин ноёд оо!” гэсэн сэтгэлгээ дээрэмчдийг vнэхээр тийш нь буудахад хvргэж мэднэ. Тайзны агуу хvмvvсийг мэдрэмжээ дотроо хадгалах чанар нь ямагт тодорхойлдог байв. Чарльз Чаплин дотроо барьсан шоглолоороо дуугvй киноны хамгийн том тєлєєлєгчдийн нэг болсон билээ.
Грейс Мур “Та нэг л удаа хvн байж чадна” хэмээх намтар зохиолдоо тvvний чих, хамар хоолойн эмч Др.Марафиоти “Мэдрэмжvvдийн хvч бол агуу зэвсэг, гэвч хэрэв бодлогогvйгээр хэрэглэх юм бол онц сайны тvвшинд бид хэзээ ч хvрч чадахгvй” гэж хэлсэн тухай дурьдсан байдаг.
Хялбархан “эмзэглэх, уярах” хандлагатай хvмvvс vргэлж vйлчилдэг хуулийг санах хэрэгтэй. Хэрэв бидний дотор гvн мэдрэмжvvд сэрж, тэдгээрийг харин ухаантай зорилгуудыг гvйцэлдvvлэхээр хєдєлгєхгvй бол тэдгээр нь эрvvл бус, сvйтгэгч байдлаар илэрч гарах аюулд бид учирна.
Вилъям Жеймс дуурь vзэн суусан нэгэн орос хатагтайг байнга жишээ болгодог, тэр эмэгтэй дуурийн баатрын эмгэнэлтэй хувь заяаг vзээд нулимс нь асгарч єгєх бєгєєд тэр хооронд хєтєч нь гадаа хvлээсээр хєлдєж vхсэн аж. Олон хvн энэ хатагтайг нарийн мэдрэмжтэй, зєєлєн сэтгэлтэй хэн нэгэн  гэж нэрлэх байх, харин психологич юу vнэн болохыг сайн мэдэж байжээ. Энэхvv сэтгэлээсээ ойлгож байгаа  нь театрынх гэдгийг мэдэж байв. Ямар гvнзгий автагдаж, гуниглах чадвартайгаа хараад хатагтай гайхамшигт аз жаргалыг мэдэрч байлаа. Тайзны мэдрэмжvvд хэдийнээ тvvний заншил болон хувирсан бєгєєд жинхэнэ vнэн гэж юу болох, vзэгчдэд зориулсан жvжиг ший аль нь болохыг ялгаж чадахгvй болсон ажээ. Мэдрэмжvvдийн зориулалт нь дотогшоо vржиж єсєх юм уу тэдний эрч хvч нь жvжгийн хоосон замаар сарних биш. Мэдрэмжvvд нь бид амьдралаа єєдлvvлэхээр урсгаж буй ажил зvтгэлд бидэнд хvч єгєхєд зориулагдсан байна.
Жеймс чадварлаг хошигнолоороо нэгэн журам тодорхойлжээ. Хэрэв чиний дотор нэгэн мэдрэмж идэвхшивэл дор нь ямар нэг сайн vйл хий гэжээ. Ганц хоёр эелдэг vг хадам эхдээ хэл, илvv аравт хоол зєєгчид єг, эсвэл эхнэртээ баглаа цэцэг аваач. Хэрэв мэдрэмжvvд зєвхєн єєрєє єєрийгээ л тэтгэх аваас хор болж хувирна. Сентиментализм бол ийм сэтгэцийн хоруудын нэг юм.

Аашаа[1] яаж гартаа барих вэ?
Шинжлэх ухааны ачаар бид єнєєдєр аашны талаар нэгэнт хангалттай ихийг мэддэг болжээ. Нэг талаас уйтгар гуниг ба эргэлзэл цєхрєл, нєгєє талаас урам зориг ба хєєрєл баясал ээлжлэн солигдох цаг vеvvд ердєє ч санамсаргvй биш нь илэрхий болсон байна. Эдгээр нь бидний тєлєвлєгєє, тєсєєллийн бvтэлгvй буюу бvтэлтэйн, найзуудын юм уу дайснуудын vйлдлvvдийн, аз буюу эзийн зvгээр л хариу тусгалууд тєдий бус.
Гадаад орчны нєлєєллvvдээс vл хамааран бидний ааш vе vе хєгжилтэй буюу гунигтай байдаг. Аашны энэ тогтворгvй байдал нь мэдрэмжийн хvчнvvдийн давалгаануудын шууд дагавар юм. Эдгээр нь оргилдоо хvрэх vед хєєрєл, бэх бат єєртєє итгэлийг бид мэдэрнэ, бид бvтээх хvчээр дvvрэн байна. Доод цэгтээ байх vед нь бид гутрангуйгаар, хамгаалал эрсэн байдлаар хорвоог хардаг. Найдлага ба цєхрєл хад ба давалгаа шиг хvний сэтгэлд солигдон байна.
Хэрэв хэн нэгэн урт хугацааны туршид єдєр бvр сэтгэл санааныхаа байдлын талаар тэмдэглэл хийвэл тухайн долоо хоногт барагцаагаар ямархуу ааштай байхаа урьдчилан хэлэх чадвартай болох бєгєєд vvнийгээ vйл хєдлєлдєє анхаарч чадах юм.
Єєрсдєє ийм тэмдэглэл хєтєлсєн хvмvvс бий, мєн психологич оюутнууд ч єєрсєд дээрээ ийм туршилт явуулж байжээ. Энэ бvгд хоёр долоо хоног бvр оргилдоо хvрч, мєн бэлдээ буудаг хvмvvс байдаг гэдгийг харуулжээ. Єєрєєр хэлбэл сайтар урьдчилан хэлж болохуйц ааш хувиралын мєчлєгvvдтэй гэсэн vг.
Энэ тухайд харин хvмvvсийн хооронд vлэмж ялгаа байдаг нь ажиглагджээ. Сэтгэл санааны байдал нь хамгийн доод цэгтээ очиход буюу оргилдоо хvрэхэд зургаан сарын хугацаа хэрэгтэй хvмvvс байдаг. Yvнээс цааш жижиг сажиг єєрчлєлтvvд эдгээр мєчлєгvvдэд гарч болно. Иймээс хэрэв хэн нэгэн ааш солигдолтынхоо талаар яг таг мэдээлэлтэй болохыг хvсвэл дор хаяж нэг жилийн турш мэдрэмжийн хєдєлгєєний тэмдэглэл хєтлєх хэрэгтэй.
Гуниг гутрал болон баяр хєєрийн мэдрэмжийн энэхvv давалгаа ба хад хvн болгон дээр ажиглагдах боловч бvх хvмvvс дээр тодорхой харагддаггvй. Yргэлж л тэр хэвээрээ мэт харагддаг хvмvvс байна. Тэд дандаа нэг хэвээрээ байдаг бус, харин тэдний аашны хєдєлгєєнvvдийг бид мэдэрч чадахгvй байгаа хэрэг.
Наполеонд vе vе бvх дэлхийг ялан дийлж чадмаар санагддаг байсан авч амиа хорлох эсэхээ бодох хvртлээ гvн цєхрєлд унах мєчvvд ч байсан аж. Английн Банкны нэгэн vеийн удирдагч захирал Монтагу Норман зарим vед дэлхийг нэг жилийн дотор коммунизм гартаа атгана хэмээн арга тасран ярьдаг байжээ, хэсэг хугацааны дараа харин Брит гvрнийг санхvvгийн сvйрлээс аврахаар агуу их эрч хvчээр, аюумшиггvй эр зоригоор ажиллаж байв.
Аашны энэхvv vечилсэн солигдолтыг юу єдєєдєг болохыг бид тодорхой мэдэхгvй. Энэ нь хоол боловсруулах явц, бодисын солилцоотой холбоотой гэж vздэг хvмvvс бий. Yvнд Вилъям Жеймс ялимгvй доогтойгоор “Амьдралыг амьдрах хэрэгтэй юv? Энэ тэгвэл элэгнээс хамаарна!” гэжээ.
Энэ vзэгдлийг биеийн бодисын солилцоотой харилцан хамааралтай гэж болно хэмээн олон эмч єнєєдєр ч vзэж буй. Зарим нь гадаад хvчин зvйлvvдтэй холбодог. Ийн улиралуудтай, ургаж тєлжих мєчлєгvvдтэй гэх мэт.
Аашны энэхvv vечилсэн солигдолтыг юу ч єдєєдєг бай, гол зvйл бол бидний дийлэнх дээр ажиглагддаг явдал юм. Дорой хvмvvст байдагчлан хvчтэй хvмvvст ч байна. Мэдрэмжийн хувьд тогтворгvй хvмvvс дээр харин илvv хvчтэй илэрдэг.
Гол асуудал бол энэхvv хувирал солигдолтын шалтгаан нь юу болох тухай биш, харин  vvнээс vvдэлтэй проблемvvдийг хэрхэн аргалж болох тухай юм. Хэрэв бид санаа сэтгэл доогуур байгаа єдрvvддээ “энэ бол байдаг л барзгар єдрvvдийн нэг, гэхдээ удахгvй би єєдрєг болох болно” гэж єєрсєддєє сануулж чаддаг байвал энэ нь дангаараа л тун дэмтэй байх юм. Дээр нь хэрэв бид баяр хєєрт зvйлсийг анзаарах, санаатайгаар єєрсдийгээ ийм нєлєєллvvдэд оруулах чадвартай бол энэ нь бvр ч их тустай байх болно.
Биднийг мэддэг болон ойлгодог ойр дотнын нєхєд маань ийм vед бидний тєлєє асар ихийг хийж чадна. Сэтгэл санаагаар дорой байх vед хуваалцах сэтгэлгvйгээр бидний шаналалыг харах хvнээс илvv тамтай юм vгvй. Ийм vед хvvхдvvддээ, хайрладаг хvмvvстээ болон хамт ажилладаг хvмvvстээ сэтгэлээсээ ойлгож ханддаг байхыг бид бvгдээрээ хичээх хэрэгтэй. Бидний сэтгэл санаа доод цэгтээ унах vед бид ч гэсэн адилхан хуваалцалтыг тэднээс авах болно.
Абраам Линколныг сэтгэл санааны тогтворгvйдлvvд нь л тийм хvнлэг болгожээ. Тvvний амьдралд гvнзгий цєхрєл ба гvн єєдрєг vзлийн vе мєчлєгvvд биесээ халж сольсоор байжээ. Сэтгэл санаа нь єєдрєг байх vед тvvнээс сайн яригч байдаггvй байв. Тэгсэн атлаа цєхрєл эргэлзлэлийн єдрvvддээ гvнзгий гутрангуй нvдээр ирээдvйг харж, андуурал ба алдаануудаа хэтрvvлэг болгодог байжээ. Гэнэтийн болоод эмгэнэлт vхлийн тухай бодол олонтаа анхаарлыг нь татаж, vргэлжийн айдас, цєхрєлvvд тvvнийг зовоодог байлаа.
Гэвч ерєнхийлєгчийн суудалд суухаасаа ємнє сэтгэл санааныхаа байдлыг гартаа барьж сурчээ. 1855 онд нэгэн улс тєрийн vг хэлсэн аж. Тvvний коллеги, ємгєєлєгч  Херндон нэгэн хєгжмийн хамтлаг авчирч, vйл явдлыг маш олон плакатаар зарласан байв. Линколнд харин вигvvд дургvй байж, мєн бvгд найрамдахчуудтай ч сайн харьцаатай байсангvй. Тэр vдээс хойш Херндон, барилгыг хариуцагч хоёр л Линколны сонсогчид нь байжээ.
Гунигтай єнгєєр тэрбээр яриагаа эхэлжээ. Хэлсэн нь: “Муу цаг иржээ. Дэлхий самуурч тєєрєлдєж. Бvх юм мєхсєн мэт. Мєхсєн. Мєхсєн.” Харин vvний дараа саруул ухаан нь эргэн ирж “Yе харин мєхєєгvй байна! Амьд байна! Энэ бол Биднийг Бvтээгч амьд гэдэгтэй адилхан баталгаатай зvйл” хэмээн нэмжээ. Єєрийнхєє мэдрэмжvvдийг тэр бодитоор харж сурсан тул, тэгээд тэднээс илvv хvчтэй ямар нэгэн юманд итгэж байсан тул тvvний ааш байдал єєрчлєгдсєн аж.
Тэрбээр аашаа гартаа барьж сурчээ, энэ нь тvvнийг цєхрєлийн хамгийн харанхуй vvлийг нэвтлэн гарч, хєгжилтэй ярианууд ярих боломжтой болгожээ. Магадгvй тэр ч гэсэн бидний олонхийн нэгэн адил бvх зvйл харанхуй бєгєєд бартаатай харагдах цагт замаа гэрэлтvvлэхэд сайхан занг ашигладаг байсан биз.
Бидний єдєр дутмын нэгэн том асуудал бол олон хvн ажиллах тийм ч дуртай биш байдаг. Хvчлэхийг амь насанд хvрсэн гэм мэт vзнэ. Тэдний ганц зорилго бол ингэж тэгсгээд л байж байх, єєрсдєєсєє хамаг хариуцлагыг зайлуулах, нэг vгээр хэлбэл амжилттай дундаж байдлаар амьдрах.
Бага ажиллаад их мєнгє авахыг хvснэ, харин сайн сайхныг дээшлvvлэхийн тулд хувааж болох эд зvйлийн хэмжээг нэмэгдvvлэх хэрэгтэй гэдгийг - єєрєєр хэлбэл илvv сайн ажиллах хэрэгтэйг яагаад ч юм ойлгохыг хvсэхгvй. Гагцхvv урт хугацааны хатуу хєдєлмєрєєр хувийн болоод vндэсний баялагийг хэрхэн ухаантай хэрэглэхийг сурч болно гэдэг дээр vеийн итгэл хvмvvсийн дотор яагаад ч юм vгvй болжээ.
Гэтэл єсєж дэвжихийн тулд бид ажилдаа илvv зvтгэл гаргах хэрэгтэй нь зайлшгvй, учир нь эрч хvчнийхээ дээд хэмжээнд ойртоогvй цагт бидний огт мэддэггvй єчнєєн нєєц, бололцоо бий.
Орчин vеийн психологийн эцэг Вилъям Жеймс vvнийг мэдэж байжээ. Єнгєрсєн [19 дvгээр. орч.] зууны сvvлээр On Vital Reserves (Амин чухал нєєцvvд) хэмээх номондоо энэ тухай хоёр эссе бичжээ. Хvний энергийн тухай эсседээ хийж байгаа зvйлдээ “халсан” хvн аль хэр илvv ихийг бvтээх чадалтай тухай єгvvлсэн байдаг. Холын зайд гvйгчид “хоёрдахь амьсгал” гэж нэрлэдэг тэр нэгэн зvйл хичнээн ач холбогдолтой болохыг мэднэ. Гэтэл хэрэв “эхний амьсгал” багтарч эхлэх vед бид буугаад єгчихвєл нэгэнт халсан хойно ямар их энерги хєдлєхийг мэдэж хэзээ ч чадахгvй.
Нєгєє эссегийнх нь нэр: “Суллах шаардлага”. Хvн ажиллаж байх vедээ тvvндээ бvхнээ зориулах нь зєв, учир нь зєвхєн ингэж байж л хийж байгаа зvйлээсээ ханамж авна, зєвхєн ингэж байж л жинхэнэ vр дvнд хvрнэ. Гэтэл хэзээ суллаж, амрахаа мэддэг байх нь vvнээс дутахгvй чухал юм. Єнєєдрийн хорвоод хvмvvс хатуу ажиллаж байгаагаас болоод ийм их мэдрэлийн ядаргаа байгаа хэрэг бус, харин яаж хатуу ажиллахаа, мєн яаж суллахаа, амрахаа мэддэггvйгээс тийм байгаа билээ. Ажиллаж байх vедээ сулран лазантах бєгєєд харин амарч байхдаа ажиллах хэрэгтэй байдаг хэмээн тавгvйтнэ.
Нортвестерн Их сургуулийн ерєнхийлєгч асан, сайн психологич Валтер Дилл Скотт ингэж бичжээ: “Бидний дундаас олон хvн хийж байгаа зvйлдээ хэзээ ч халдаггvй учир юуг бvтээх чадвартай гэдгээ мэддэггvй. Нэгэн дундаж хvн єєрийнхээ эрvvл мэндэд хор хvргэлгvйгээр бvтээмжээ дор хаяж тавин хувиар нэмэгдvvлж чадах єндєр магадлал бий.” Бидний дотор vнэмшмээргvй нєєцvvд нуугдан байдаг, оршин буйг нь анзаарах хvртэл нь бид єєрсдийгээ хэзээ ч хvчилдэггvйгээс тэдний тухай бид мэддэггvй байна.
Хvмvvс бусдаасаа хоёр дахин сайн учраас амжилттай байдаг биш. Хэн нэгэн олонхийн ємнє гарахын тулд дунджаас жаахан л илvv байхад хангалттай. Зєвхєн бага зэрэг ихийг л хийх хэрэгтэй. Энэ нь яг л гvйлтийн тэмцээнтэй адилхан: аварга ба “гvйгээд ирэгчдийн” хооронд гагцхvv секундуудыг хуваасны хэсэг бусгийн л ялгаа бий.
Бидний дийлэнх нь єєрсдийгээ хэт vнэлэх хандлагатай байдаг. Бидний ажлын тєлєє жинхэнэ єгєх ёстойгоос нь багыг тєлж байна гэж бодоцгооно. Yнэн хэрэгтээ, олон хvний хувьд байдал vvний эсрэг нь юм. Амжилттай хvмvvсийн олонх нь бидний нэгэн адил энгийн хvмvvс, тэд ердєє л бємбєгєнд арай илvv хvрч, хаалганд оруулахаар єєрсдийгээ хvчилдэг. Yvний тул харин “дасгалжуулах”, мєн гvйх, ажиллах хэрэгтэй.
“Их мєнгийг бага ажлын тєлєє” (эсвэл адилхан ажлын тєлєє) хэмээх дайчин уриа тэнцвэрээсээ холбирсон дэлхийг хэмнэлд нь оруулахад бидэнд тус болохгvй. Байдлыг яаж ч харлаа гэсэн ийм яриа бидний дэвшилд нэмэргvй. Гагцхvv хvмvvс ажилдаа бvр бага сэтгэл гаргадгийг, мєн тvvнчлэн хамгийн сайн хэлбэрт хийхийг оролдох ч vгvй байдгийг илэрхийлж буй хэрэг. Єнєєдєр дэлхийд илvv их ухаантай ажил, илvv их ашигтай бvтээгдэхvvн юунаас илvv хэрэгтэй байна.
Хvнд илvv сайн дэлхийг бvтээх чадвар, чадал хоёулаа бий. Yvний тулд харин бvгд єєрийнхєє тєлєє хариуцлага мэдэрч, хувь заяаг нь дээрдvvлэхийг бусдаас, байгууллагуудаас, тєрєєс хvлээдэггvй байх хэрэгтэй. Эдэнд ч бас єєрийн гэсэн хариуцлага байгаа гэдэг нь эргэлзээгvй, тvvнийг нь зєв газар, зєв цагт шаардах ч ёстой. Харин бие бие рvvгээ заалцах нь бие биетэйгээ жишин єєрчлєшгvй хувь заяандаа шаналахтайн адил хэзээ ч сайн сайхныг бvтээдэггvй. Муу хувь заяа гэж байдаггvй, харин итгэлээ алдсан хvмvvс л гэж байдаг гэдгийг тvvх тоолшгvй олон удаа баталжээ. Хэрэв бидний хувь заяа юуны ємнє єєрсдєєс маань шалтгаална гэдгийг ухаарах юм бол энэ нь зєвхєн биднийг хєгжиж дэвжихэд туслаад зогсохгvй, ингэснээрээ бид тєрєл нэгтнvvдийнхээ амьдралыг ч сайжруулах болно.


Орчуулсан Р.Батхvv.
2002 12 12




[1] Mood, tone хэмээх vгийг цєєн тохиолдолд сэтгэл санааны байдал гэж, ихэнхдээ харин хураангуй vгээр илэрхийлэх vvднээс ааш гэж орчуулсан. орч.