Монголын Мэргэшсэн Орчуулагчдын Хөгжлийн холбоо нь 2010 оны 5-р сарын 1-нээс үйл ажиллагаагаа явуулж эхэллээ. Тус холбоо нь удирдах зөвлөлийн таван мэргэжлийн орчуулагч гишүүнтэйгээр эрх бүхий байгуулгаас зохих ёсны зөвшөөрлийг авч түүний үндсэн дээр холбооны зорилго, зорилтыг хангахаар үйл ажиллагаа явуулж байна. Одоогоор тус холбоонд мэргэжлийн 200 гаруй гишүүн элсэж тамга гэрчилгээгээ гардан авч үйл ажиллагаагаа явуулж байгаа. Цаашдаа гишүүний тоо 2018 онд 300, 2018 онд 500 хүрэх төлөвтөй байна. Тус холбоотой хамтран ажиллахаар гадаад дотоодын олон байгууллага саналаа ирүүлээд байгаа бөгөөд ийнхүү холбооны хамтран ажилладаг байгууллагуудын захиалсан ажлыг ММОХХ-ны гишүүн өөрийн тогтоосон үнэ хөлсийн дагуу хийж гүйцэтгэх боломжтой. Одоогоор манай албан ёсны мэдээллийн хуудас /веб хуудас болон бусад эх үүсвэр/ бэлтгэгдэж байгаа бөгөөд цаашдаа гишүүд, үйлчлүүлэгч нар энэ хуудсаар дамжуулан мэдээлэл авах боломжтой.
ММОХХ-ны гүйцэтгэх захирал: Б.Тэгш
Хуульч, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн, өмгөөлөгч, Монголын Нотариатчдын Танхимын гишүүн, нотариатч, Төрийн удирдлагын магистр зэрэгтэй, Орос хэлтэй
ММОХХ-ны удирдах зөвлөлийн гишүүд:
1. Б. Сэнгээ
2. Ð. Áàòðàã÷àà
3. Э. Олонбаатар
4. Б. Ичинхорлоо
5. Б. Тэгш