ГИШҮҮНИЙ ЭРХ, ҮҮРЭГ


ММОХХ-ны гишүүд дараах эрхийг эдлэнэ

1. Хууль, эрх зүйн хүрээнд: ММОХХ-ны гишүүний тамга нь Монгол Улс болон олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн албан ёсны нийтлэг орчуулгын үйл ажиллагаа явуулах тамга байх ба энэхүү тамгыг эзэмшигч нь өөрийн болон өөрийн харьяан дор орчуулсан орчуулгыг баталгаажуулах эрхтэй.

2. Ажлын захиалгын хүрээнд: ММОХХ-ны гишүүдийн орчуулах хэлний чиглэлийн дагуу нэгдсэн бүртгэлд оруулж мэдээллийн хуудсанд /веб хуудас болон холбогдох бусад эх үүсвэр/ байршуулна/үүнд гишүүдийн өөрсдийн саналыг харгалзана/. Түүнчлэн мэдээллийн хуудсанд хандсан үйлчлүүлэгчдийн захиалсан ажлыг хийж өгөх боломжтой. ММОХХ-ны гишүүд тус холбооноос гаргасан орчуулгын үнэ хөлс, зардлын жишгийг баримталж болох ба үүнээс гадна өөрийн тогтоосон үнэ, үйлчлүүлэгчтэй харилцан тохиролцох замаар үнэ хөлсөө тогтоож болно.

3. ММОХХ-той хамтран ажилладаг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгжүүдийн захиалгат ажлыг хийх, тэдгээр байгууллагуудтай тогтмол хамтран ажиллах эрхтэй.

4. ММОХХ-ны гишүүд хоорондоо ажлын туршлага солилцох, тус холбооноос орчуулгын чиглэлээр зохион байгуулж байгаа сургалт, семинар, илтгэл болон бусад арга хэмжээнд чөлөөтөй оролцох түүнчлэн орчуулагчдын ур чадвартай холбоотой мэргэжлийн зөвлөмж, заавар, мэдээ, мэдээлэлтэй танилцах эрхтэй.


ММОХХ-ны гишүүд дараах үүргийг хүлээнэ.

1. ММОХХ-ны гишүүн нь гишүүний татвар болох нэг сарын 5.000 төгрөгийг ММОХХ-ны данс болох 5034511657 /Хаан банк/ тоот дансанд тушаана. Гишүүний татварыг улирал, жилээр урьдчилан тушааж болох ба 6 сар түүнээс дээш хугацаагаар гишүүний татвараа төлөөгүй гишүүнийг гишүүн байх эрхийг түдгэлзүүлж ММОХХ-ны орчуулгын тамга, гэрчилгээг хураан авна.

2. ММОХХ-ны гишүүн нь тус холбооны нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулж байгаа тул холбооны нэр хүнд, ашиг сонирхлыг хүндэлж, өөрийн үйлчлүүлэгчдээ сэтгэл ханамжтай үйл ажиллагаа явуулна.

3. ММОХХ-ны гишүүн нь аливаа орчуулгыг өөрийн тамгаар баталгаажуулахдаа хянуур хандаж, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хохироохгүй байх үүрэгтэй. Ажлын хариуцлага алдсан, илт буруу түүнчлэн зориуд хууран мэхлэх шинжтэй орчуулгын үйл ажиллагаанд баталгаа гаргасан ММОХХ-ны гишүүн нь үүнээс үүдэн гарах үр дагаварыг өөрөө бүрэн хариуцна. Энэ хэсэгт заасан зөрчлийг тус холбооны удирдах зөвлөл нь үйлчлүүлэгчийн гаргасан гомдол, холбооны нэр хүндийг харгалзан ноцтой гэж үзвэл гишүүн байх эрхийг нь хасаж гишүүний хураамж, хандив, татварыг буцаан олгохгүй болно.

4. ММОХХ-ны гишүүд холбооны захиргаанаас тавьсан зүй ёсны шаардлагыг биелүүлж, ММОХХ-ны гишүүд хоорондоо хүндэтгэлтэй хариллцаж бие биенихээ ажлыг хүндэтгэж, дэмжих